Хөвсгөл нуурын эрэг дээр...
"Нүүдэлчдийн хэмнэл" өвлийн анхдугаар наадам гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болно
2016.03.15

Хөвсгөл нуурын эрэг дээр...

1000 миллийн гайхамшигтай аялал буюу нийт зам нь 1600 км зайд 3 шөнө 3 өдөр, хаврын урин орсон дулаахан амралтын өдрүүдэд Хөвсгөл нуурын эрэгт, хайлж амжаагүй мөс, цасан дээр хөдөө хээрийн цэв цэнгэг агаарт хайрттайгаа, хамт олон, найз нөхөд, ажлын түнштэйгээ...

Сонирхол татах энтертайнмент арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хөвсгөл нуур тэр дундаа “Эртний далай” резортод гээд бод доо.

...Аялал эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Гуравдугаар сарын 25-нд Чингисийн талбайгаас аялагчид Хөвсгөл нуур руу хүлгийн жолоо зална... Харин та?... 

Энэ бол “Нүүдэлчдийн хэмнэл” анхдугаар өвлийн наадам. Цаашид жил бүр.

Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Хатгал сум, түүнээс 20 км зайд орших далай эрэг дээр 3 шөнө 3 өдөр үргэлжлэх наадмын хүрээнд: 

-Задгай талбайн шоу тоглолт
- Цаатан түмний зан заншилтай танилцах аялал
- Нүүдэлчдийн онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
-Цасны урлал сонирхогчдын наадам
-Цана, чарга, сноубордоор гулгах хөтөлбөр
- Сонирхогчдын регбигийн тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ таныг хүлээж байна. 

...Адал явдалт, хиймор сэргээх, танин мэдэхүйн ач холбогдолтой, залуу насны эрч хүч мэдрүүлсэн “Нүүдэлчдийн хэмнэл” наадам нь гуравдугаар сарын 25-27-ны амралтын өдрүүдэд болно...
Энэхүү 2 шөнө, 3 өдрийн аялал нь багцаасаа хамаараад үнийн хувьд нэг хүний 126000 төгрөгөөс эхэлж байна.

Цас, мөс хайлахаас өмнө Хөвсгөл нуурийг зорьж, үзэсгэлэнтэй байгаль дунд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх үйлсэд гар бие оролцоно гэдэгт итгэлтэй байна.    

Зохион байгуулагчдын зүгээс хамт олон, хосууд, майхантай амрагч, найзууд болон ганцаарчилсан, их гэрийн амрагчид, дөрвүүлээ амрагчид гэсэн багцийн үйлчилгээ санал болгож байна.

 

Майхан Extreme,  126 000 төгрөг

Стандарт гэр багц, 144000 төгрөг /8 хүн/

Люкс хаус багц, 150 000 төгрөг, /10 хүн/

Хаан гэр багц, 157 000 төгрөг /10 хүн/

Сонгодог МОТЕЛ багц, 150 000 төгрөг /4 хүн/

Багцад нэгдсэн журмаар жуулчдад зориулсан унаа, зочид буудал, хоол ундаар үйлчилж, тав тухтай аюулгүй аялах бүхий л нөхцлийг хангасан байх болно. Наадмыг угтан Хөвсгөл аймгийн чөлөөт уран бүтээлчид, хувиараа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн дунд болзолт уралдаан зарлаж, үзэсгэлэн худалдаанд оролцох урилга хүргүүлээд байна.

Наадмын бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна.

“Нүүдэлчдийн хэмнэл” өвлийн анхдугаар наадмын ерөнхий зохион байгуулагчаар “events.mn” цахим хуудас, “”Пласс-Эндлэс” ХХК, “Чанс” ХХК Magic tour, “Би эс Акшен” нэгдэл ажиллаж байгаа бол Оюутан, залуучуудын холбоо болон уран бүтээлийн “Язгуур” нэгдэл хамтран зохион байгуулж байна.

Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Эртний далай резорт”, “events.mn” цахим хуудас, ивээн тэтгэгчээр компаниуд ажиллаж байна.

Аялалд явахыг хорхойссон, энэхүү аялалыг сонирхож буй эрхэм уншигч та “Нүүдэлчдийн хэмнэл” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99237258, 99162095 утсаар авна уу. Мөн events.mn болон https://www.facebook.com/events/1544632135829770/ хуудсаар зочилж, аялалд нэгдээрэй. 

Та болон таны хайртай, халуун дулаан гэр бүл, найз нөхөд, хамт олон, гадаад, дотоодын түншийн сонирхлыг энэхүү аялал эрхгүй татаж, олон сайхан дурсамж үлдээх болно.