МҮОНРТ-ын Нээлттэй хэлэлцүүлэг
2015.06.12

Монгол улс аялал жуулчлалын улиралд бэлэн үү

МҮОНРТ-ын Нээлттэй хэлэлцүүлгийн цаг энэ удаагийн дугаарт аялал жуулчлалын талаарх сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт БОНХАЖЯ-ын төлөөлөл мөн бусад байгууллагын нэр бүхий хүмүүс уригдан оролцсон байна.

Дэлгэр зуны цаг ирж хүн бүхэн энэ зуны амралтаа хаана өнгөрүүлэх вэ яаж амрах вэ гэдэг талаар бодоцгоож байгаа билээ. Яг энэ бодолтой холбоотойгоор бид ч гэсэн өнөөдрийнхөө нэвтрүүлгийг холбогдуулан хийж байна. Та бүхэн бүгдээрээ сайн мэдэж байгаа энэ оны гуравдугаар сард Берлин хотноо болсон ИТБ 2015  үзэсгэлэн энэ бол аялал жуулчлалын чиглэлээр явуулдаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг юм.  

Энэ үзэсгэлэнд Монгол улс анх удаагаа түнш орноор оролцож хамгийн том сурталчилгаагаа явуулах эрх авсан. Энэ эрхээрээ дамжуулан Дэлхийд улс орноо чамгүй сайн сурталчилж авсан байгаа. Мэдээж хэрэг сурталчилгаа дэлхий дахинд хүрлээ. Одоо үр дүн яаж гарах вэ.

Хэлэлцүүлгийг дэлгэрүүлэн бичлэгээс үзнэ үү ?