Цэвэрч аймаг, дүүрэг, сум, хороо шалгаруулна
2015.06.24

Цэвэрч аймаг, дүүрэг, сум, хороо шалгаруулна

БОНХАЖЯ-наас ирэх сарын 22-ныг хүртэл нэг сарын хугацаатай “Цэвэр орчин" аяныг улс орон даяар зарлаад байна.

Улсын баяр наадмаа хоггүй угтах, цэвэр орчин бүрдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор тус аяны хүрээнд сум, дүүрэг, хороодын дунд болзолт уралдаан зохион байгуулж, шагнах юм.

Уралдааныг зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэсэн хоёр үндсэн чиглэлээр явуулж, “Цэвэрч сум”, “Цэвэрч хороо” тус бүр тав, “Цэвэрч дүүрэг”, “Цэвэрч аймаг” нэгийг шалгаруулах аж. Цэвэрч сум, хороогоор шалгарвал тус бүр дөрвөн сая, цэвэрч аймаг, дүүргээр шалгарсан тохиолдолд тус бүр таван сая төгрөгийн эзэн болох аж.