Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усны баярын фестиваль боллоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2015.06.29

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усны баярын фестиваль боллоо

2015 оны 06-р сарын 28-ны Нямгарагийн 13цагт нийт гэр бүл, хүүхэд залуусдаа зориулан WATER BALLOON FIGHT FESTIVAL OF MONGOLIA 2015 (усны баярын фестиваль)-ыгҮндэсний цэцэрлэгт хүрээлэн, Прогресс Медиа Групп-WE EVENT хамтран зохион байгууллаа.

Уг баяр нь дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр бөгөөд гэр бүл, найз нөхөд, хүүхэд залуусын амралтын өдрийг эрүүл орчинд олон төрлийн усан спортын уралдаан тэмцээнд оролцон өнгөрүүлдэг өдөр бөгөөд уг арга хэмжээнээс орсон орлогыг нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлсийн ажилд зориулдаг заншил дэлхий дахинаа тогтсон байдаг.

Энэ баярыг монголд анх удаа хийж байгаагаараа онцлог юм.