Хэвлэл мэдээллийн салбарт Хойд Солонгос, Хятад шиг тогтолцоо нэвтрүүлэх гэж байна
УИХ-ын гишүүн н.Номтойбаяр, О.Содбилэг
2015.06.30

Хэвлэл мэдээллийн салбарт Хойд Солонгос, Хятад шиг тогтолцоо нэвтрүүлэх гэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар өчигдөр мэдээлэл хийсэн.

Тус бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзорисийн мэдээллийг сонссон байна Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж, ур чадвартай нь холбож тогтоох, хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй  уялдуулах, цалингийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн зүгээс холбогдох сайдад үүрэг өгч, хуулийн төслийг дэмжсэн гэдгийг Н.Номтойбаяр хэлсэн юм.

Тэрбээр Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, энэ тухай албан бичгийг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын даргад хүргүүлэхээр болсон. Уг хуулийн төслийг хүлээн авах боломжгүй болсон шалтгаан нь маш ойлгомжгүй 41 зүйл заалтаар аж ахуй нэгжид дарамт учирна гэлээ. Түүнчпэн “гүтгэх’’ гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас авч Зөрчлийн тухай хуулинд тусгахаар болсон.

Түүнчлэн танхайн гэмт хэргийг хассан гээд зарчмын зөрүүтэй асуудал бий. Сонгуулийн хуультай холбоотойгоор сонгуулийг санаатайгаар үймүүлэх гэх мэт учир битүүлэг заалтууд орсон тул МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж  үзсэн. Мөн хэвлэл мэдээллийн  сапбарт Хойд Солонгос Хятад шиг тогтолцоо нэвтрүүлэх  байна гэж ойлгоод байгаа. Хэвлэн нийтлэх эрх ардчилсан нийгэмд байх ёстой. Гэхдээ учиргүй хариуцлага тооцно гэдэг нь мэдээж зохимжгүй зүйл  гэж байлаа.

Харин МАН Засгаас гарах эсэх тал дээр АН бүлгийн хуралдаанаараа ямар шийдвэр гаргах вэ гэдгийг харж байгаад дараа нь байр сууриа  илэрхийлнэ гэсэн юм. Бүлгийн  дэд дарга Ш.Түвдэндоржийн хэлж байгааг сонсоход өөрийн намын унасан рейтингийг дээшлүүлэхийн тулд Ардын  намын Засгаас гаргаж дангаараа Засаг байгуулах нь зүйтэй юм шиг хариуцлагагүй  мэдээлэл хийсэн гэв.