С.Галтзул: Үүл буудаад ч түймрийг унтрааж чадахгүй байна
Түймэр
2015.07.01

С.Галтзул: Үүл буудаад ч түймрийг унтрааж чадахгүй байна

Орон нутагт гарч байгаа түймрийн талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, онцгой байдлын ахмад С.Галтзулаас тодрууллаа.

-Орон нутагт хаагуур түймэртэй байна вэ?

-Улсын хэмжээнд одоогоор долоон түймэр асч байна. Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал, Хөвсгөлийн Цагаан нУУР, Улаан-Уул сумын заагт, Булганы Сэлэнгэ суманд түймэртэй байна. Булганы Сэлэнгийн түймэр цурмандаа орсон.

-Үүлэнд нөлөөлж бороо оруулах пуужингийн нөөц дууссан гэсэн. Үнэн үү?

-Говийн аймгуудын нөөц пуужинг хангайн бүс рүү татан Сэлэнгэ, Булган, Хөвсгөл,

Архангай аймагг үүлэнд нөлөөлж бороо оруулах ажлыг хийсэн. Ямартаа ч Сэлэнгэ, Булган аймагт багахан хур тунадас орсон. Гэвч түймрийг унтраах хэмжээнд нөлөөлж чадахгүй байна.

-Энэ жилийн түймэр өмнөх жилүүдээс илүү гарз хохиролтой байгаа гэв үү?

-Өвөл, зун хур тунадас бага орсноос болоод энэ жил хуурайшилт ихтэй байна. Дулаарал ихтэй, салхитай байгаа учраас түймрийн тоо эрс өссөн.

Өмнөх жилийн хагас гэхэд 100 түймэр гарч 12.6 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Гэтэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 193 түймэрт 19.5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.