Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой 32 асуудлын есийг хэлэлцээд байна
Энэ хаврын УИХ-ын чуулган дөрөвдүгээр сарын 7-нд нээлтээ хийж, найман хоногийн дараа завсарлах гэж байна.
Чуулган хуралдах цөөхөн хэд хоног үлдсэн хэдий ч хэлэлцэх ёстой асуудлынхаа талыг ч хэлэлцэн батлаагүй байна. Парламентад суудалтай бүх нам хамтран засаг барихдаа Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг батална гэж байсан боловч өнөөдрийг хүртэл тус хуулиудыг УИХ-д өргөн бариагүй байгаа юм. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэх мэдээлУИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакейэл гараад байгаа билээ. Энэ талаар гаас тодрууллаа.
- Энэ Хаврын чуулганаар хэдэн асуудал хэлэлцэх байсан вэ. Одоогоор хэлэлцэх ёстой асуудлын хэдэн хувийг хэлэлцэн шийдвэрлэсэн бол?
- Хаврын чуулганаар 33 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнээс нэгийг нь хууль санаачлагчид нь эргүүлэн татсан учраас хэлэлцэх ёстой 32 хууль бий. Одоогийн байдлаар есийг нь албан ёсоор баталж, 15 нь хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Чуулган завсралтал нэлээд хэсгийг нь баталчихаар байна. Үндсэндээ төлөвлөгөөний 80 гаруй хувийг хэлэлцэх төлөвтэй байна.
Ээлжит бус чуулган болно гэх мэдээлэл байна. Хэрвээ ээлжит бус чуулган хуралдуулах бол хэзээ эхлэх вэ?
- Ээлжит бус чуулганыг намар буюу есдүгээр сард зохион байгуулах байх гэж бодож байна.
Парламентад суудалтай бүх нам хамтран засаг барихдаа Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг батална гэж байсан. Энэ Хаврын чуулганд амжиж эдгээр хуулийг батлах боломж бий юу?
- Энэ талаар УИХ дахь нам эвслийн бүлгүүд ярилцаж байна. Нэгэнт хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлээд явъя гэж. Тиймээс гэрээнд тусгагдсан гол асуудлуудаа батлаад явах байх. Гэхдээ Хаврын чуулганы төгсгөлд амжихгүй байх. Тиймээс Намрын чуулганд амжуулж батална гэж бодож байна.