Д.Ганбат гишүүн өөрийгөө хуульч гэж надтай маргахгүй байх
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.07.07

Д.Ганбат гишүүн өөрийгөө хуульч гэж надтай маргахгүй байх

Өнгөрөгч баасан гаригт Хууль зүйн байнгынхорооны Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанжүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нарын гишүүд Эрүүгийн хуулийг эсэргүүцэн байнгын хорооноос гарч байгаагаа мэдэгдсэн. Мөн тэдэнтэй хамт Л.Црг гишүүн Эрүүгийн хууль хуудуутай болж байгааг илэрхийлсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Өнгөрөгч баасан гаригт Хууль зүйн байнгын хорооны хуульч таван гишүүн Эрүүгийн хуулийгэсэргүүцэн байнгын хорооноос гарах гэж байгаагаа мэдэгдсэн. Байнгын хорооноос гарах хүсэлтээ өгчихсөн үү?

-Гишүүдийн Хууль зүйн байнгын хорооноос гарах шалтгаан өөр өөр байж магадгүй. Миний хувьд Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн гишүүн байсан. Ажлын хэсгийн гишүүн хэдий ч байнгын хороон дээр тодорхой саналууд гаргасан ч харамсалтай нь хүлээж аваагүй. Би хэлэлцэж байгаа асуудлыг эсэргүүцэн хурлыг орхин гарсны дараа миний өмнөөс дэмжсэн кноп дарчихдаг.

Хуулийн төсөл чуулганаар орохоор нь зарчмын зөрүүтэй саналтай байгаагаа хэлэхээр ажлын хэсгийн гишүүн асуултад хариулах ёстой болохоос ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн. Миний хувьд УИХ-ын гишүүн гэдэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, саналаа оруулах боломжгүй болсон тул Хууль зүйн байнгын хорооны гишүүн, ажлын хэсгийн гишүүн гэж хэлэгдэх зарчимгүй юмаа гээд байнгын хорооноос болих шийдвэр гаргасан.

-Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн гишүүн юм бол яагаад заавал үг хэлэх гээд байсан юм бэ. Ажлын хэсгийн хуралдаан дээрээ шийдээд явчих асуудал байсан юм биш үү?

-2002 оны Эрүүгийн хууль шоронжсон хууль байсан гэдгийг манайхан хэлдэг. Шоронжсэн санкциудын хэмжээ нь их байсан болохоор би Их хурлын гишүүн болонгуутаа Эрүүгийн хуулийн заалт бүрээр хуулийн төсөл өргөн барихаар болсон. Гэтэл шинэ хуулинд тусгачихна гэчихээд шинээр орж ирсэн хуулийн төсөлд тусгаагүй байсан. Тухайлбал, хүн гүтгэх, хувь бусад хүнийг гэмт хэрэгт гүтгэх хоёр ялгаатай. Сэтгүүлч нь олж авсан мэдээллээ нягтлах бололцоогүй тул олон нийтэд дэлгэснийхээ төлөө шоронд орчих гээд байдаг байсан.

Харин нөгөөх нь бусдын захиалгаар хүнийг шоронд хийхийн тулд магадгүй тэр нь хуулийн байгууллагаар буруу нягтлагдвал шоронд орох эсвэл амь насаа ч алдахад хүрдэг. Надтай уулзсан зарим хүмүүс “Намайг ажлаас халахын тулд хүн хүчиндсэн. Надад дөрвөн сая төгрөг өгсөн гээд хүнээр худлаа зүйл бичүүлээд цагдаад өгчихсөн" гэдэг. Энэ хуулинд ёс зүйн асуудлуудыг нэлээд ярих ёстой, 15 хүртэл насны хүүхэдтэй өөрийнх нь зөвшөөрснөөр бэлгийн харьцаанд орвол хүчингийн хэрэг гэж байгаа юм. Харин 15-18 насны хүүхдийг яах юм. Амьдрал хөлөө олоогүй хатуухан хэлэхэд чихрэнд хууртчих хүүхэд шүү дээ. Замбараагүй нөхдүүд чинь тийм хүүхдүүдийн амьдралыг балладаг. Нийгэм ядуурчихаад байгаа энэ үед охидууд эмэгтэйчүүдээ хамгаалмаар байгаа ч тийм заалт нь алга.

Мөн ял наймаалцах гээд зүйлийн Эрүүгийн хуулинд оруулж ирж байна. Тодорхой хэрэгтэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрвөл ял наймаалцаж ялын зүйлчлэлээ хөнгөлнө гэж байгаа. Хуучин бол хүнийг зодож  нүдэх замаар хэрэг хүлээлгэдэг байсан бол орчин үед айлган сүрдүүлэх маягаар хийх гэж  байна. Ингэснээр тухайн хүн өөрийн хийгээгүй хэргийг хүртэл үүрэх болчихоод байгаа юм. Одоо бол мөнгөтэй хүн ял авахгүй мөнгөгүй хүн ял авахаар болчихоод байна.

Та нар байнгын хорооноос гарчихаар цаашид ирцэнд нөлөөлөх юм биш үү. Цаад үр дагавраа тооцсон юм уу?      ,

Байнгын хорооны ирцэнд нөлөөлөх үү үгүй юу гэдэг чинь бидний эцсийн зорилго биш. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг өөрийгөө арай надтай хуульч гэж маргахгүй байх гэж бодож байна. Хуулийн сургууль төгсч, диплом авсан байж магадгүй. Гэхдээ надад хуульч гэж томрохгүй байх гэдэгт итгэлтэй байна. Би хуульч гишүүний хувьд Д.Ганбат гишүүнийг хувь хүнийх нь үүднээс хүндэлдэг. Гэхдээ дөргүй бух шиг тэгнэ, ингэ гээд яаран сандран улайрч байгааг гайхдаг.

Эрүүгийн хуулийг хоёр өдөр хэлэлцэх байхаа гэж ярьж байгаа байхгүй юу. Жишээлбэл, “ болно” гэдгийг өмнө “байна” гэдэг үг оруулъя гээд санал хураая гэхэд жирийн хүн болно гэдэг нь ямар уттатай, байна гэдэг нь ямар утгатай орж байна вэ гэдгийг нь мэдэхгүй. . Иргэд бол ямар утгатай үг вэ гээд асуулт хариугг явахыг хүлээж байгаа  байхгүй юу. Гэтэл хэн ч асуулт асууж ярихгүй байна. Гараадявчихаар кноп дарчихна. г Ц.Оюунгэрэл гэдэг гишүүн цаад булангаас кноп дарах гэж , наашаа гүйж байгаад бүдрээд  унасан шүү дээ. “Наадахаа болио’ гээд орилсон чинь д З.Энхболд дарга ичсэн юм д байна лээ.

З.Энхболд дарга  хуульч эхнэртэй. Мэдээж үүнийг эхнэр нь хэлж байгаа. Тийм болохоор хууль гэдэг чинь  онол гэж байж Ц.Оюунгэрэлийг  тайвшруулсан. Тэгэхгүй бол Оюунгэрэл чинь улайраад  бүдэрч унаж байгаа юм чинь. Ядаж хүн хажуу талынхаа хоёр кнопыг дарж болноо доо. Тэгсэн чинь сандал давж яваад бүдэрч байгаа юм. Ингэж болохгүй ээ.

Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хэлэлцэхэд эмэгтэй гишүүд тал талд очиж орилоод кноп дардаг. Энэ чинь арай өөр юм байхгүй юу. Хүүхэд харах үйлчилгээ байна уу, байхгүй юу үл хамааран үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй. Хүнийг алж болно гэдэг заалт Эрүүгийн хуулинд л байдаг. Насаар нь хүнийг шоронд хатаа гэдэг заалт мөн л энэ хуулинд байдаг. Бусад бүх хуулинд ийм зүйл байдагтүй. Тийм болохоор л бид бачуураад байгаа юм.

Намайг ажлын хэсэг дээр сууж байж хуулиа ойлгодоггүй юм уу гээд байна. Би ойлгох нь хамаагүй ээ. Ард түмэн ойлгох ёстой. Би ойлгоод энэ хууль чинь буруу юм байнаа гэдгийг яриад байгаа юм.

-Гэхдээ танайхаас өргөн барьсан Өршөөлийн хуулийг оруулж байгаа гэдэг зүйлийг яриад байсан даа?

-Хамгийн зарчимгүй зүйл нь юу гэхээр Эрүүгийн хуулийг батлахгүй бол Өршөөлийн хууль байхгүй шүү гэсэн. Энэ одоо юу яриад байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучилсан хүнийг дахиад өршөөлийн хуулиар өршөөх гээд байгаа юм уу. Ийм байдлаар ярьж болохгүй. Өршөөлийн хууль чинь 8000 хүнд хэрэгтэй.

Өнөөдөр хуульч гишүүд юунд бухимдаад байна гэхээр хуульч биш' гишүүд хууль батлах гээд тэд л юмыг мэддэг юм шиг ханддаг. Хуульч гишүүд бид яах гэж Хууль зүйн байнгын хороог сонгосон юм. Бид мэргэжлийн байнгын хороондоо мэргэжил арга зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх гэж л орж байгаа шүү дээ. Бидний дэмжлэг хэрэггүй юм бол бид энэ байнгын Хорооноос гарсан нь дээр биз дээ.