Үр хөндүүлэхийн тулд эцэг, эхийн зөвшөөрөл хэрэгтэй
УИХ-ын чуулган
2015.07.04

Үр хөндүүлэхийн тулд эцэг, эхийн зөвшөөрөл хэрэгтэй

УИХ-ын Пүрэв чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Долоо хоногийн өмнө УИХ энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлага авах болсон шалтгаан нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгчдийг 41 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татахаар зааж, мөн торгуулийн хэмжээ нь хэт өндөр байсан тул энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн билээ.

Харин өнөөдөр завсарлагын хугацаа албан ёсоор дууссан, энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг Эрүүгийн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хорооныхонтой нэлээд ярилцаж, тодорхой ойлголцолд хүрсэнээр анхаарах асуудлыг нээлттэй үлдээгээд, тухай бүрт нь протколд тэмдэглэх байдлаар дэгээ зөрчихгүйгээр МАН-ын бүлгийн саналыг тусгаад явахаар болжээ.

Ингэснээр хуулийн этгээдэд гурван давхар ял ногдуулахаар заасныг зөвхөн нэг болгох, 13 тэрбум төгрөгийн торгуулийг 800 сая төгрөг болгож буулгахаар болжээ.

УИХ-ын даргын зүгээс Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг завсарлага авахгүй байхыг хүслээ. Уг хуулийн төслийг наадмаас урьтаж батлах шаардлагатай гэв. Хуулийн төсөлтэй холбоотой санал хураалт үргэлжилж байна. Нийтдээ 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж анхны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ингээд гишүүдийн зарчмын зөрүүтэй саналууд дээр асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Буруугаа хүлээнэ гэдэг чинь ял шийтгэлийг хүндрүүлдэг нөхцөл болдоггүй болохоос, хөнгөрүүлэх нөхцөл болж байгаан биш. Тэгж буруу ойлгож болохгүй. Бил хүнд зориулж ял өгч байгаан биш. Гэм хор учруулсанд нь ял өгч байгаа юм.

Түүнээс биш хувь хүн нь гоё эсвэл муухай, ар гэр нь ядарсан, өвчтэй байна уу гэдэг нь нэгдүгээр асуудал биш. Хамгийн гол нь тэр хүн хохирол учруулсан учраас юм. Тиймээс гэрч гэдэг хүн бол тухайн хэрэгт огт хамааралгүй. Хамааралтай хүн оруулах болвол тухайн хүн гэм буруугаа зөвшөөрөөд хуулийн байгууллага тодорхой гэмт хэргийг илрүүлэхэд тус дэм үзүүлсэн бол гэсэн заалт бий”

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Наймдугаар бүлэгт хуулийн этгээдэд ял  оногдуулах гэсэн бүтэн бүлэг оруулж байна. Үүний гурав дээр торгох шийтгэл 10000 тооцооны нэгжээс 6.660 000 тооцооны нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөс хуулийн этгээдэд  торгох ялыг оногдуулна гэж. 6.6 сая гэдэг нь 13 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнийг ажлын хэсэг дээр ярьж байгаад “Торгох ял оногдуулж буй дээд хэмжээ нь 800 сая байхаар ярилцсан. Үүнийг хоёр дах хэлэлцүүлгийн үеэр дахин сайжруулаад оруулах нь зөв байх”

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Ажлын хэсгийн МАН-ын бүлэгтэй уулзаад энэ тухай тохиролцсон. Бүх торгох заалтууд багассан. Хамгийн дээд тал саяны хэлсэнчлэн 800 сая болсон” гэв.

Сонгуультай холбоотой заалтын тухайд

УИХ-ын гишүүн  О.Содбилэг “Ер нь гүтгэлэг гэдэг халхавчаар иргэдийн сонгуульд оролцох эрхэд нь халдах зүйлийг бид хийж болохгүй. Өөрсдийгөө хамгаалсан хуулийг улстөрчид хийж байна гэж  шүүмжлэнэ.Сонгуулийн үйл явц хурлан процесс дунд илт хэмжигдэшгүй зүйлийг гүтгэлэг гэж үзээд хэрэгт тооцоод явах юм бэ. Энэ бол шал хэрэггүйн биш үү.”

УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор гэж хэлэхээр нэр дэвших эрхээ авах гэж байхад нь гүтгээд тэр хүн эрхээ авах боломжгүйд хүрвэл яах вэ.”

Хүүхэд хамгааллын тухай заалт

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хүүхдээр гуйлга гуйлгаж байгаа гэдэг нь амьдралынх нь боломж тааруу, дээр нь мөнгөөр торгох гээд биелэгдэхгүй зүйл болохын байна гэж бодсоны дүнд ажлын хэсэг “Нийтэд тустай хөдөлмөр эрхлэх нь зүйтэй гэсэн заалт оруулсан”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “15.5 дээр хууль бусаар үр хөндөх гэж байгаа. Ингэхийн бол 4600-аас 124 мянган тооцооны нэгж хүртэл тооцооны нэгжээр торгоно гээд өнгөрчихөж байгаа юм. Үүнийг өөрчлөөд 10-80 мянган нэгж бид ярилцсан”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ямар нэг хэргийг шалгаж байгаад казиногийн хэрэг шиг татвар ноогдуулдаг тохиолдол бий. Гэхдээ төр байгаа бол татвар байх ёстой. 100 сая төгрөгөөс  нэг мөнгө дутуу байвал яагаад өршөөгдөж байгаа юм. Ингэж болохгүй. Ер нь татвараас санаатай л зайлсхгүй хийхгүй бол юунд ялаас айгаад байгаа юм. Татвараа төлчих ял авахгүй. Хүн битгий гүтгэ ял авахгүй.”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өчигдөр хэвлэл мэдээллээр байнгын хорооны дарга Д.Ганбатын өгч байгаа ярилцлагыг үзэхийн бол 8 мянган ял эдэлж байгаа хүмүүсийн ялын хугацааг наашлуулах, чөлөөлөх тухай ярьсан. Гэтэл нөгөө өршөөлийн хуулиар 3000 мянган ялтан хүнийг чөлөөлөхөөс илүүтэйгээр хэд дахин хүний тухай яригдсан.”