Уралдаанч хүүхдийн бүргэлийг хийж байна
Хүүхдийн төлөө үндэсний газар
2015.07.08

Уралдаанч хүүхдийн бүргэлийг хийж байна

Тулгар төрийн 2224 жил, Их монгол улсын 809 жил, Ардын хувсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмаар хүүхдийн байгууллага хурдан морины салбар хороотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган хяналт тавьж ажиллана.

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааны удирдамж, зөвлөмжийг орон нутгийн хүүхдийн байгууллагад хүргүүлж,  хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд хамгаалан ажиллахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

MNS6264:2011 стандартын шаардлага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцастай, 7-с дээш насны, ослын даатгалд хамрагдсан уралдаанч хүүхдийг хурдан морины  уралдаанд оролцуулна.

Хүүхдийн төлөө үндсэний газраас /www.unaach.nac.gov.mn/ портал хаяг нээн уралдаанч хүүхдийн бүртгэлийг хийж хяналт тавьж байна.

  • 07 сарын 09-12 ны өдрүүдэд 08-22 цагийн хооронд  хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт уралдаанд оролцогч хүүхэд бүртгэнэ.

 Уралдаанч хүүхдийг бүртгэхэд даараах баримтуудыг шаардна.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн дэвтрийн дугаар
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг
  •  Ослын даатгалын баталгаа
  • Эцэг эх, асран хамгаалагчийн  зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ.
  • Бүртгэхдээ Уяачийн утас, регистерийн дугаар  эцэг эхийн овог нэр утасны дугаарыг  тодруулж асуух тул  тэмдэглэж ирэх

                    Даатгалын Монгол, Практикал, Мандал, Миг, Соёмбо, Монре, Хаан  зэрэг 7 компани даатгал хийнэ. Түүнийг төлөөлөн “Дэвжин дэлгэрэх холдинг“ ХХК   Хүйн 7 худагт ажиллана. 

 

Уралдааны үед тавигдах шаардлага

  • Уралдаанч хүүхдэд  стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна.
  • 7-с дээш настай даатгалд хамрагдсан хүүхэд уралдаанд оролцуулна.
  • Морь уралдах цагийн  хуваарийг   баримтлан товлосон хугацаанд нь морио шүдлүүлэхээр ирсэн байна.
  • Ямар нэг шалтгаалаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин хурдан морь унуулахгүй байх.
  • Хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарах.

 

Баяр наадмын үеэр уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрхийн асуудлаар  Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөх, зөвлөгөө, тусламж авах боломжтой.