Аж үйлдвэрийн гавьяат ажилтан нэгээр нэмэгдлээ
Төлхийн Дамдинсүрэн
2015.07.09

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан нэгээр нэмэгдлээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг Төлхийн Дамдинсүрэнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар гардууллаа.

Үүний дараагаар бид Т.Дамдинсүрэн гавьяатын сэтгэгдэлийг хуваалцлаа.

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд  хүргэе. Хүнсний аж үйлдвэрийн салбарт 46 жил тасралтгүй ажилалаа. Үүн дотроо Сүүний үйлдвэрийн салбарт энэ он жилүүдийн ихэнх хугацааг зориулсан. Миний хөдөлмөрийг төр засаг маань өндрөөр үнэлж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасан явдалд маш их баяртай байна. Ялангуяа сүүний аж үйлдвэрийн салбарын анхны гавьяат болж байгаадаа баяртай байна.

Энэ шагнал бол хүнсний аж үйлдвэрийн салбарын нийт хамт олон үүн дотор манай үе үеийн ахмад хүнсчдийн маань шагнал гэж ойлгож байна. Ер нь өнгөрсөн хугацаанд  хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийслэл хотын хүн амыг аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор төрийн хүнсний бодлого, үе үеийн засгийн газруудын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд би хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн билээ.

Ер нь хүнсний аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд манай төр засаг, монголын хүнсчдийн холбоо, хүнсний үйлдвэрийн хамт олон зах зээлийн хүнд нөхцөлд өвдөг сөхрөлгүйгээр ажиллаж ирсэн түүхтэй. Би Монголын Хүнсчдийн холбооны анхны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анхны нарийн бичгийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Монгол улсад хамгийн жигд ажиллаж ирсэн түүхтэй салбар бол хүнсний аж  үйлдвэрийн салбар бөгөөд би үүгээрээ маш их бахархаж явдаг. Ингээд

Монголынхоо нийт ард түмэндээ дэнж хотойтол сайхан наадаарай гэж ерөөе.