Гамшиг судлалын хүрээлэнгийн 2014 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн тухай
Онцгой байдлын ерөнхий газар
2015.07.09

Гамшиг судлалын хүрээлэнгийн 2014 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн тухай

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Гамшиг судлалын хүрээлэнгийн 2014 оны үйл ажиллагаанд иж бүрэн шалгалтыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс хийж, дүнг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний ажил, бүтээлийнхээ ололтыг онцгой байдлын албанд нэвтрүүлэх, үр дүнг тооцоох, танилцуулах, сурталчлах талаар холбогдох газруудтай харилцан уялдаа холбоотой ажиллах, санхүүгийн үйл ажиллагааны шат дамжлага бүрт байгууллагын удирдлагаас хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой  үүрэг даалгавар, зөвлөмжийг хүргүүлсэн байна. Тухайлбал:

- Гамшиг судлалын шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх хүрэх үр дүнг тусгасан дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, батлуулж хэрэгжүүлэх

- Гамшгаас хамгаалах талаарх эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг төлөвлөхдөө ОБЕГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтцийн нэгжүүдээс санал авч уялдуулан боловсруулж үр дүнг хамтран үнэлж дүгнэж олон нийтийн хүртээл болгон сургалт сурталчилгаа зохион байгуулж байх.

- Лабораторийн шаардлагатай тоног, төхөөрөмж, химийн урвалж бодисуудын хэрэгцээ үндэслэл тооцоог боловсруулж, танилцуулах. Химийн болон цацрагийн, гамшгийн тандан мэдээлэх лабораторид ажлын байрны нөхцөл,  хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөлд дүгнэлт гаргуулах.

- Гамшиг судлалын хүрээлэнгийн вебсайтыг ажиллуулах, Онцгой байдлын ерөнхий газрын сайттай холбох, улирал бүр хийсэн ажил, илтгэл, судлагааны ажлын талаар мэдээлэх.

- Онцгой байдлын ерөнхий газрын 2013 оны А/811 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийвдэрлэх нийтлэг журам”-ын 2.1-д заасны дагуу байнгын орон тооны бус ёс зүйн алба байгуулах.