ОБЕГ
2015.07.21

ОБЕГ-аас анхааруулж байна

ОБЕГ-аас үерийн улмаас учирсан гарз хохирлын хэмжээг тодорхойлох, үнэлгээ тогтоох хорогдсон малыг устгалд оруулж,  ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж эхэллээ.

“Улсын баяр наадмын өдрүүдээс эхлээд Төвийн нутгуудаар хур тунадас ихтэй байлаа. Ялангуяа Завхан, Архангай, Хөвсгөл, Булган аймгуудаар усархаг бороо орсны улмаас зарим газруудад нөхцөл байдал хүндэрсэн. Цаашлаад 21-22 ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд бороо орохгүй. Тиймээс иргэд бороо орохоос өмнө суваг шуудуугаа татаж бэлтгэл ажлаа хийх шаардлагатай байна. ” гэж ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа  мэдээллээ.

                                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү