Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хөлс төлөх журам
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны ... дугаар Дугаар Улаанбаатар хот
сарын ...ний өдөр
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтлбөр”- ийн 4.2.3 –т заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.“Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хөлстөлөхжурам”-ыг нэгдүгээр, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагтнэвтрэххөлсний хэмжээ”-г хоёрдугаар, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагтнэвтрэх хөлсний тасалбарын загвар”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.“Улсын Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хөлсний тасалбарыг таван бүсээр хэвлүүлж, дугаарлах, тур оператортай гэрээ байгуулах, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Ч.Батсансар/, Санхүү, эдийн засгийн хэлтэс /О.Гантулга/, Байгаль хамгаалах сан /Х.Батжаргал/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 2, 4 дүгээр хавсралт, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-137 дугаар тоот тушаал тус тус хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД
Д.ОЮУНХОРОЛ