Ирэх сарын 15-наас орон сууцны зээлийн журмыг хэрэгжүүлнэ
Засгийн газраас иргэдийн худалдан авч байгаа 'орон сууцны дүнгийн 20 хувьд баталгаа гаргахаар болсон.
Наадмын өмнө Засгийн газрын хуралдаанаар баталсан журмыг хэрэгжүүлэхээр Сангийн яам Хөгжлийн болон арилжааны банкуудтай гэрээ байгуулах юм.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр дээрх журам наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх бөгөөд сүүлийн хоёр жил нийгмийн даатгалыг тасралтгүй төлсөн, 18 насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэн 10 хувийн урьдчилгаагаа төлж, орон сууцны зээлд хамрагдах боломжтой юм байна.
Сангийн яамнаас ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргах арилжааны банкуудад тавих шаардлагаа хэвээр байлгах бол банкнаас иргэдэд тавих шалгуурыг тухайн байгууллага өөрсдөө шийдэхээр журамд тусгажээ. '