УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.08.12

Сайд нарыг 30 хоногийн дотор томилох ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд эрүүгийн хууль, зөрчлийн хууль, өршөөлийн тухай хууль болон галт зэвсгийн тухай хууль , эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэлэлцэхээр болсон.

Мөн Засгийн газрын гишүүдийг огцруулах томилох тухай асуудлыг хэлэлцэхээр жагсаалт гаргажээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Гишүүдийг томилох хугацаа 30 хоногийн дотор байх ёстой. Сайд нар тодорчихвол хурдан дуусгах хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл төрийн ажил цалгардах аюултай. Бүлэг дотроо ярьж байгаа боловч эцэслэн шийдээгүй учраас цаг алдаж байна” гэлээ.

                            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү