Улсынхаа аюулгүй байдлыг гадаад бодлогоор нь ч, зэвсэгт хүчин талаас нь авч явсан Л.Болд
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.08.13

Улсынхаа аюулгүй байдлыг гадаад бодлогоор нь ч, зэвсэгт хүчин талаас нь авч явсан Л.Болд

Амжилт

Хэл шинжлэлийн ухааны нэрт төлөөлөгч, урлаг судлаач С.Лувсанвандан эрхмийн ууган хүүгийн улс төр дэх замнал нь өөрөө ийм дүгнэлтэд хүргэх нь бий.

УИХ-ын гишүүн Л.Болдын улс төрийн карьер ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах төв байгууллага болох Монголын үйлдвэрчний эвлэлийн анхан шатны нэгжийн ажилтан байх үеэс эхтэй. Харин жинхэнэ утгаараа улс төрд хөл тавьсан нь 1989 он юм билээ. Даанч анхны 13-ын нэгд бичигдээгүй л болохоос биш. Тэрбээр Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 1989 онд хашиж байхдаа залуучуудыг Ардчилсан хувьсгалд уриалан дуудаж, шинэ цагийн Монгол Улсад ардчилсан нийгэм байгуулахын төлөө сэтгэл оюунаа зориулж, 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон гуч хүрээгүй насандаа Үндсэн Хуулийг батлалдсан нэгэн. Энэ утгаар нь Монголын төр түүний эрдэм чадал, улс төр дэх туршлага дээр нь тулгуурлан Монгол Улс энх цагт хэрхэн тайван амгалан оршин тогтнох тухайд гадаад бодлогын хувьд ч, зэвсэгт хүчин талаас нь хувь заяагаа хоёронтоо даатгасан байдаг. Энэ тухай тодотговол, С.Баяр, С.Батболдын Засгийн газарт Батлан хамгаалахын сайд, Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн засгийн        газар”-т Гадаад                хэргийн               сайдын

албыг хашсан явдал. Гадаад харилцаа, Батлан хамгаалах гэсэн хоёр салбар түүний хувьд огт танихгүй хүнтэй гар барьж танилцчихсаныхаа дараа хэрэгтэй гэж үзвэл цааш нь хэрхэн харилцаагаа үргэлжлүүлэх билээ хэмээдэгтэй адил сэдэв байсан гэж хэлж болно. Гэхдээ тэр төрөлхийн сүүхээтэй нэгэн учраас ямар ч асуудалдгарцхайн тэвдэж, энд тэнд харайлгаагүй. Л.Болдыг ажлаа өгсөн даруйд сайдаар ажилласан богинохон хугацаанд Батлан хамгаалах салбарын хууль эрхзүйн шинэчлэл, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдэж чадсан гэж Зэвсэгт хүчин даяар үнэлсэн байдаг. Үүнийг нотлох хоёрхон жишээ миний өмнө байна. Зэвсэгт хүчинтэй холбоотой шинэчлэл нь улсын нууцын зэрэглэлд багтах учраас орхиж, Батлан хамгаалах салбарын ирээдүйг тодорхойлох БХИС- ийг иш татая. БХИС-ийн сургалтыг инженерийн чиглэлээр хөгжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тал

дээр онцгой анхаарч, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийг тус тус байгуулж, сургуулиа Монголд төдийгүй бүс нутагтаа тэргүүлэх их сургууль   болгох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр               тодорхой зорилт дэвшүүлж тавьсан нь хэдийнэ хэрэгжиж      эхэлсэн байна. Мөн БХИС-ийн                ба бүтцэд Цэргийн инженерийн сургууль, Тэмүүжин-Өрлөг ерөнхий боловсролын сургуулийг байгуулсан нь эдүгээ амжилттай хичээллэж буй. Тэмүүжин-Өрлөг сургуулийн барилгын өртөг 1.4 тэрбум, спорт цогцолбор байгууламжийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдсэн явдал. Нийгэмд энэ

сургууль Оросын нэрт жанжны нэрээр илүү танигдсан юм билээ. Мөнтэрбээр Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн хувьд БХИС-д олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай, хөнгөн атлетикийн цогцолбор байгуулсан нь Баянзүрх дүүрэгт төдийгүй Улаанбаатар, Монгол Улсад байхгүй байгууламж болжээ. Бас нэг дурьдах ёстой зүил бол Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж чадсан явдал. УИХ-ын гишүүн Л.Болд хамтарсан Засгийн газрын хугацаанд цэргийн албан хаагчдын амралт сувиллын сүлжээг орон даяар байгуулж, Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төв цогцолборыг байгуулсан төдийгүй цэргийн албан хаагчдад зориулсан 300 айлын орон сууцыг эхлүүлсэн. Даанч хөрөнгө оруулалт нь түүнээс хамаарахгүйгээр царцчихаад байгаа болохоос биш.

Л.Болд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа ч Монгол Улсын нэрийг дэлхийд өргөснийг бид мартах учиргүй. Тэрбээр сайдаар томилогдсон даруйд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид өөрсдөө дэлхий рүү явж очихгүй юм бол дэлхий бидэн дээр тоож ирэхгүй шүү дээ” гэж онцолж, хэлсэн үгэндээ ч хүрсэн. Үүнийг тайлбарлах үүднээс нэгэн сонирхолтой статистикийг дурдая. АНУ-ын Конгрессийн гишүүдийн 70 гаруй хувь нь гадаад улс оронд зочилж үзээгүй гэвэл та итгэх үү. Үүний цаана “том гүрний нэр төр” гэсэн дипломат бодлого бий нь мэдээж. Цаад утгаараа АНУ руу дэлхий өөрөө явж очдог гэсэн үг л дээ.

Монголын хувьд бидний урилга, хүчин чармайлтгүйгээр хэн ирж, хэн хамтрана гэж хүлээж суух эрхгүй. Бодит байдал ийм л учраас гадаад харилцаагаа хөгжүүлж байж бид өөрсдийгөө таниулна, нэр нөлөөгөө өсгөнө гэж үглээд байгаа хэрэг. Нэг  үгээр бол гадаад харилцаагаар дамжуулж бид газрын зураг дээр том харагдах учиртаи. Дэлхийн тавцанд хүчний  харилцаа өнгөрсөн зууныхаас эрс өөрчлөгдөж, аль нэг том гүрний давамгай нөлөөлөл буурч улс орнууд даяарчлагдаж эхэлсэн. Ийм үед улс орнуудын “хамтлаг” буюу олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн байгууллагуудын          үүрэг, оролцоо улс төр, эдийн засгийн олон асуудлыг  эергээр шийдэх хөшүүрэг болж буй.

Энэ  утгаараа ялангуяа Монгол шиг дангаараа аль нэг бүс нутаг болох геополитикийн бололцоогүй, тэрчлэн хөршүүдээсээ нийгмийн үзэл санаа, зохион байгуулалтаараа өөр улс оронд хамтын нийгэмлэг, бүс нутгийн байгууллагад гишүүнээр элсэх, оролцоо, байр сууриа өсгөх нь тусгаар тогтнолын чухал хэсэг. Тийм учраас Г.Занданшатарын үед эрхийг  авсан АОХН- ийн хурал, Л.Болдын үед эрхийг нь авсан АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт /2016 онд болох/ чухал арга хэмжээ. Тийм учиртай болоод Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдгээр сайдуудыг тайландаа онцолсон хэрэг болов уу.Чухам Ерөнхийлөгчийн эл үг үе үеийн Гадаад хэргийн сайдуудыг суудал дээрээ хавчигнахад хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.

“Гадаад харилцаа бол том батлан хамгаалах салбар” гэдэг томьёоллыг Л.Болд сайд нэлээд сайн авч явж, хэрэгжүүлж чадсан төдийгүй гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого гэдгийг тодорхойлж чадсан. Үүний илрэл нь “Улаанбаатар диалог” буюу Зүүн Хойд Азийн зургаан орныг нэгтгэсэн яриа хэдэдцээний механизмыг бий болгох санаачилгыг бодитой урагшлуулсан асуудал. Учир нь, Зүүн Хойд Азид дэлхийн хамгийн хаалттай улс болох БНАСАУ оршдог. Дэлхийн халуун цэг-Хойд Солонгосын асуудал өнөөдөр зүүн хойд Азийг хамгнйн ярвигтай бүс болгож буй. Хэрэв энэ хаалт, хоригийг бүс нутгийн орнуудын хамтын хүчээр задалж чадвал дэлхийн эдийн засагт маш том өөрчлөлт гарах төдийгүй Монгол хамгийн том хожигч болж байж ч мэднэ.

Монгол Улс 2015 онд НҮБ- ын Аюулгүйн зөвлөлийн, 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн зевлөлийн гиигүүний сонгуульд өрсөлдөх эрх аваад байгаа. Үүний тулд НҮБ-ын сонгуульд санал өгөх эрх бүхий гишүүн орнуудын дэмжлэгийг цуглуулах учиртай. НҮБ-ын гишүүн орнууд том, жижгээсээ үл хамааран бүгд нэг саналын эрхтэй байдаг. Иймээс Америк, Африк гээд тив ялган бид НҮБ-ын бүрэн эрхэт орнуудтай дипломат харилцаа тогтоож, тэдний дэмжлэгийг хүлээх нь дээрх сонгуульд ялахад чухал нөлөөтэй юм.

Мөн Л.Болд сайдын үед Монгод,Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсч, АСЕАН, АПЕК-т гишүүнээр элсэх асууддыг тодорхой хэмжээнд урагшуулснаас гадна НҮБ-ын гишүүн 193 улстай бараг бүгдтэй нь дипломат харилцаа тогтоосон гэх мэдээлэл бий. Түүнчлэн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд хүлээн авч, гурван хөршийн тэргүүний гурван талт уулзалтыг анх удаа зохион байгуулсан гээд дипломат албанд томоохон ахицууд гарсан юм.

Тэрбээр УИХ-ын XXI тойрог буюу Багахангай, Хан-Уул, Баганузф дүүргийн 20135 сонгогчийн 18132 анх нь саналыг авч сонгогдсон билээ. Сонгогчдынх нь тодорхой хувь оюуны болоод амьдралын чадамжсайтай нь нөгөө утгаараа нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нь бусад тойргоос өндөр тавигддаг байж мэднэ. Гэвч асуудалгүй амьдрал гэж хаа байх билээ. Амлалтгүйгээр сонгогчдынхоо саналыг авна гэдэг ч юу билээ. Ажлын байр, жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдах нөхцөл гээд УИХ- ын гишүүн бүхэн олон сайхан зүйлийг амласан байж таарна.

Харин Л.Болдын тухайд арай өөр. Харин ганцхан эмзэг сэдэв байсан нь Хан-Уул дүүргийн 11.4 дүгээр хорооны 6000 /нутгийн уугуул иргэд/ өрхийн иргэдийн газар өмчлөлийн асуудал байсан юм. Энэ асуудлыг л шийдээд байгаа билээ.

Амжилт

Амьдарч буй газраа баталгаажуулах гэсэн иргэдийнхээ хүсэлтийг биелүүлэхийн төлөө тэрбээр олон сайдын чихнээс хонх уян УИХ- ын чуулганы танхимд иргэдээ төлөөлж газрын асуудлаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд хандсаны үр дүнд Зайсангийн иргэдийн газар ашиглалтын гэрчилгээг баталгаажуулж өгч чадсан. Нөгөөтэйгүүр, Л.Болд улс төрч хийгээд хувь хүнийхээ хувьд бараг л хийгүй. Олон улсын парламентын Холбооны гишүүн, даргаар сонгогдож байсан Монголын анхны түшээ гэдгийг энд онцлохын дээр олон улсын төр, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог хоёр ч шагналыг мөн л Монголоос анх удаа хүртсэн улс төрч. Өөр нэг түүнийг хэн бэ гэдгийг илтгэх зүйл бол бизнесийн ухаан. Түүний үүсгэн байгуулсан Бодь групп Монголын санхүү, эдийн засагт өөрийн жимтэй явааг та бид бэлхэнээ мэдэж байгаа шүү дээ.

Алдаа

Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиудад эрхэм гишүүн тун чиг үнэхээр хянамгай хандаж байгаа нь хэн хүний талархлыг хүлээх нь бий. Бас дэндүү шударга загнадагт зарим түшээд эмзэглэж байгаа нь нийгэмд анзаарагддаг. Тухайлбал, УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Гадаад хэргийн яамны үйл ажиллагааг шүүмжлээд зогсохгүй Аюулгүй байдал гадаад боддогын байнгынхороон дээр “Дотоодын матаасаар нэгнийгээ халж сольдог байсан Монголын төр, өнөөдөр гадныхны матаасаар тэнд суугаа консулуудаа хугацаанаас нь өмнө татах, солих асуудал гарч байгаа нь улам буруу гольдролд орж байна гэж” шулуухан хэлж орхисон.

Бас нэг удаа “Дубайд Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурж байхад Гадаад хэргийн яам байр сууриа илэрхийлээгүй. Тэд мэдээ ч үгүй. Оролцоо ч үгүй. Зөвхөн бэлэн болсон гэрээг гарын үсэг зурахын өмнөх өдөр нь л тамга дарахыг шахсан гэж байгаа. Таван Толгойг тойрсон асуудал мөн адил Гадаад хэргийн яамны гадна үлдсэн. БНЧУ-тай Мон- Чех компани байгуулж ураны салбарт хамтрах асуудалд ч гадаад хэргийн яам тагдуугүй. Олон улсын хэмжээний эдийн засгийн ач холбогдолтой арга хэмжээгээ ч зохион байгуулж чадахаа байсан зэрэг шүүмжлэл Гадаад хэргийн яаманд хаяглагдаж байна. Өмнөх сайд нь өсгөж явсан яамыг өнөөдөр тогоондоо зууралдаад таардаг яам болгочихлоо” хэмээн шүүмжилсэн. Үнэхээр тус яамыг толгойлж байсан хүний хувьд хамгийн оновчтой үгийг хэлсэн. Мэдээж цаашдаа ч гэсэн болохгүй зүйл гарвал түүний хувьд дуугүй өнгөрч чадахгүй нь лавтай. Гэвч түүний энэ мэт өөрт нь сайн зүйл авчраагүй гэцгээх юм билээ.

Тэнэглэл

Батлан хамгаалахын сайдаар ажиллаж  байхдаа тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн цэргийн албан хаагчдад олгох мөнгөний хувь хэмжээг бууруулж орхисон нь энхийг сахиулагчид болон тэдний ар гэрийнхний дургүйг хүргэж орхисон гэмтэй. Хүний нутагт, суман гал дундуур халуун амиа дэнслэн байж зургаан сар үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирээд Монголын төрөөс олгож буй тэтгэмжээр орон байргүй нь банкны зээлэнд . хамрагдах урьдчилгааг төлөөд үлдсэнээр нь хуучин ч гэсэн хөл дүүжлэх унаатай болдог байсан гэнэ лээ. Гэтэл төрөөс хайрладаг тэтгэмжийнх нь хувь хэмжээ буучихаар ая таарч гэмээнэ нэг өрөө байрны урьдчилгаа төлбөл дээдийн заяа болох биз.

Ирээдүй

Л.Болд бол АН-ын өмнөө барих лидерүүдийн нэг. Мөн сонгогчдод нэр хүндтэй учраас дараагийн сонгуулиар    Багахангай, Хан-Уул, Багануур дүүргээс дахин сонгогдох боломжтой улстөрч. Нөгөө талаар тэрбээр өнгөрсөн 2012 оны сонгуулиар тойрогт нэр дэвшсэн учраас энэ удаад жагсаалт руу орж ч магадгүй юм. Бүр жагсаалтын нэлээд дээгүүр ч бичигдэх боломжтой. Дээрээс нь АН ирэх сонгуулиар олонх болж чадвал салбарын сайдаас авахуулаад томоохон албан тушаалд ч очих боломжтой, чадвартай, чансаатай улстөрч