Н.Энхболд: Өөрсдөдөө ашигтай хууль батлах гэж байгаад харамсч байна
2012.08.29

Н.Энхболд: Өөрсдөдөө ашигтай хууль батлах гэж байгаад харамсч байна

УИХ дахь МАН-ынхан өчигдөр хуралдаж цаг үеийн асуудлаар гишүүдийнхээ байр суурийг нэгтгэсэн байна. Хурлын дараа намаасаа бүлгийн даргаар сонгогдоод буй УИХ-ын гишүүн Н.Энхболд болон гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ж.Батсуурь нар мэдээлэл хийлээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Ээлжит бус чуулганаар олон асуудал хэлэлцэхээр төлөвлөж, захирамж гаргасан байна. Захирамжаас харахад улс орны амьдрал, төрийн байгуулалт, орон нутгийн сонгуультай холбоотой олон асуудлыг манай намыг оролцуулахгүйгээр хэлэлцэхээр төлевлөжээ. Үүнд харамсч байгаагаа илэрхийлье. Ерөнхий асуудлыг шийдвэрлэхгүйгээр тусгай асуудал руу орох болгонд бэрхшээл учирдаг.


Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд манай намын бүлэг байр сууриа илэрхийлэх ёстой. Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Мөн орон нутгийг улстөржүүлэх алхам болно. Бидний барьж ирсэн бодлого бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллапыг орон нутгийн иргэд нь өөрсдөө зохион байгулж, нэр дэвшүүлж сонгох боломжийг бүрдүүлэхийн төлөө байсан. ӨмнөхУИХ-ын үед зарим гишүүн энэ тухай хууль санаачилсан. Бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сумын иргэд нь сумынхаа, аймгийн иргэд аймгийнхаа Засаг car даргыг сонгодог §айх тухай хуулийн төсөл санаачилж байсан.

Энэ бүхэн бол орон нутгийг аль болох улстөржүүлэхгуй, нам намаар нь талцуулахгүй байх гэсэн бодлого. Гэтэл улс төрийн намын нэрээр санал авна гэдэг бол тухайн орон нутагг үндэсний эв нэгд-лийг бүрдүүлж, иргэд өөрсдийнхөө төлөөллийг өөрсдөө шууд сонгодог зарчмаас ухарч байна. Орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сард явуулна гэдэг бол зөвхөн дөрвөн уулын хэмжээгээр харсан шийдвэр. Монголын өргөн уудам нутагт малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангах, отор нүүдэл хийх гээд завгүй байдаг үе. Ийм үед сонгууль зохион байгуулахад хүндрэл учирна. Дээр нь саналын хуудсыг автомат машинаар тоолох асуудлыг ярьж байна. Автомат машинаар тоолсон түрүүчийн сонгуулийнх нь эргэлзээ арилаагүй байхад дахиад автомат машинаар тоолох тухай ярьж болохгүй.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Нийтийн албаны тухай багц хуулийг төсөл оруулаад ирсэн байна. Энэ нь ямар учиртай хуулийн төсөл болохыг манай намын гишүүд мэдэхгүй бай-гаа. Энэ нь төрийн албыг нийтэд нь улстөржүүлэх хуулийн төсөл гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг бүгдийг нь улс төрийн албан тушаал болгох, арай гэжтогтож байгаа терийн албыг бужигнуулах, төрийн албанаас олон хүнийг халах оролдлого. Төрийн албанд хүнд суртал, авлига байгаа нь үнэн. Түүнийг арилгах ёстой. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох ёсгүй.
Н.ЭНХБОЛД:
-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явцуудыг харахад хууль дээдлэх ёс алдагдаж гуйцлээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд л гэхэд Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн заалт орсон байна. Үндсэн хуульд иргэд сонгогдох, сонгох эрхтэй байх тухай л дурдсан байдаг болохоос биш сонгох, сонгогдох үүрэгтэй гэсэн заалт байдаггүй. Үүнээс үндэслэн одоог хүртэл ямар ч хуульд сонгуульд саналаа өгөөгүй иргэн шиитгэл хүлээх тухай заалт байдаггүй. Гэтэл одоо өргөн барьчихаад буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуульд оролцох нь иргэний үүрэг байна гээд Үндсэн хуулиас давуулаад заачихсан байна лээ. Үүнээс улбаатай заалтуудад нь үүргээ биелүүлээгүй бол дараагийн сонгууль хүртэл төрийн албанд томилогдох эрхийг нь түдгэлзүүлнэ гээд заачихсан байх жишээтэй. Шинэчлэл хийх хэрэггэй. Гэхдээ хуулийн хүрээнд хийх ёстой.
С.БЯМБАЦОГТ:
-УИХ-ын ээлжит бус чуулганаар 13 асуудал хэлэлцэ-хээр захирамж гаргахдаа МАН-ын бүлгийг байгуулах тухай асуудлыг орхисон байна. Дээрх 13 асуудалд нь зайлшгүй хэлэлцэх шаадлагагүй, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж болох асуудлууд орсон байна лээ. Гэтэл бүр анхдугаар чуулганаар хэлэлцэх ёстой намын бүлэг байгуулах асуудлыг намрын ээлжит чуулганаар хэлэлцэнэ гээд орхисон нь цөөнхийн дуу хоопой, хяналтыг боомилж байгаа үйлдэл.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.