“Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал болно
2015.08.15

“Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал болно

Залуучуудын хөгжлийн сард “Залуучуудын иргэний оролцоог дэмжье” уриаг дэвшүүлэн залуучуудын байгууллагууд олон талт үйл ажиллагаанууд хэрэгжүүлж байгаа юм.    

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилгоор “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг есдүгээр сарын 10-ны өдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д зохион байгуулах гэж байна.

Уг хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудыг төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, их дээд сургуулийн багш, оюутан залуучууд мөн залуу эрдэмтдийн төлөөлөл хамрагдах боломжтой ба эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын улс төрийн оролцоо, зан төлөв, нийгмийн хөгжлийн хандлага, урлаг соёлын нөлөө, хүрээлэн буй орчин гэх зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц гол асуудлуудаар илтгэж тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.