ХТҮГ БНСУ-ын Үндэсний Ассемблейн хорооны гишүүдтэй уулзлаа
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяа
2015.08.14

ХТҮГ БНСУ-ын Үндэсний Ассемблейн хорооны гишүүдтэй уулзлаа

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга БНСУ-ын Үндэсний Ассемблейн хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол дах НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес, БНСУ-ын Үндэсний Ассемблейн хорооны гишүүн Ли Жүн Ён, Ан Хү Бэ, Пак Ин Сүүк, Хон Жи Мэн, БНСУ дах НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтан Ли Сан Ми болон албаны бусад төлөөлөгчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар дээр ирж ажлын уулзалт хийлээ. 
Тус уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяа Монгол хүүхдийн нөхцөл байдал, Монгол улсын Засгийн газраас хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн тухай танилцуулж МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааны хөтөлбөрийн (2012-2016 он) үр дүн, цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа ажил, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. 

БНСУ-ын Үндэсний хорооны гишүүд болон НҮБ-ын Хүүхдийн сан Монгол улсын хүүхдийн аж байдлыг сайжруулахад бүх талаар дэмжин тусалж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 
Уулзалтын төгсгөлд дурсгалын бэлэг солилцож, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйл ажиллагаатай танилцлаа.