Ерөнхийлөгчийн тавьсан хориг дотор санал нийлэхгүй заалтууд байгаа
УИX-ы н гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.08.24

Ерөнхийлөгчийн тавьсан хориг дотор санал нийлэхгүй заалтууд байгаа

УИX-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Саяхан хуралдсан ээлжит бус чуулганаар МАН засгаас гарсан. Суларсан яамдад дараагийн сайд нарыг хараахан томилоогүй байна. Ер нь сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа бол. МАН сөрөг хүчин болсон ч асуудалд анхаарч байгаа биз дээ?

-АН гэрээгээ цуцална гэж мэдэгдсэний дагуу бид засгаас гарсан байгаа. Уг нь анх хоёр талаасаа гэрээ байгуулан аль нэг тал дангаараа шийдвэр гаргаж засгаас гарахгүй гэж тусгасны үндсэн дээр засагт хамтарч байсан. Харамсалтай нь АН-ын санаачилгаар гэрээ цуцлагдаж манай намын зургаан сайд Засгийн газрын кабинетаас гарсан. Бид ч сандал ширээтэй зууралдаж, засгаас гарахгүй гэсэнгүй. Тодруулбал, нэгэнт хамтрагч нам ийм шийдвэрт хүрсэн учраас түүнийг нь хүндэтгэж асуудалд хандсан. Түүнээс хойших үйл явцыг хүн бүр анзаарч байгаа байх.

Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Галт зэвсгийн тухай хуулийг хэлэлцэн батлахаар товлосон. Үүнээс Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийг баталлаа. Бусад асуудал нь өнеөдөр тодорхойгүй байдалд орсон. Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хуулийг намрын чуулган руу шилжүүлсэн байгаа. Засгийн газрын гишүүдийг чөлөөлсөн ч томилох асуудал нь мөн л тодорхойгүй байна. Өршөөлийн хуулийг баталсан боловч Ерөнхийлөгч хориг тавьсан учраас дахин ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардпага гарсан. Иймэрхүү л нөхцөл байдалтай байна. Ер нь МАН асуудал бүхэнд тухай бүрт тайлбар хийж олон нийтэд зөв мэдээллийг өгч байсан. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудалд МАН бүлгийнхээ дүгнэлтээр ямар байр суурьтай байсан, юу хийж бүтээж, юу нь болж юу нь болохгүй байсан талаарх тодорхой мэдээллийг өгсөн байгаа.

-Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхэд буюу хөшигний ард МАН дэмжсэн юм биш үү. АН-ынхан ингэж мэдэгдэж байгаа ч та бүхэн хүлээн зөвшөөрөхгүй бололтой?

-Өршөөлийн хууль дээр МАН-ын бүлэг эхнээсээ л “Засгийн газрын өргөн барьсан төслөөр явах ёстой. Тэр тохиолдолд дэмжье’’ гэсэн. Анх өргөн барьсан хувилбараар гэдэг нь “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэгт холбогдсон, ахмад настнууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Монголын төр иргэндээ өршөөл үзүүлэх журмаар нэг удаа ялаас чөлөөлж болох юм. Дээрээс нь хүнд, хүндэвтэр хэрэгтэй, давтан үйлдсэн нөхдийн ялыг тодорхой хэмжээнд хөнгөлөхийг дэмжиж байна" гэсэн тодорхой нэг л байр суурьтай байсан. Харамсалтай нь асуудал үүнээс давж хэлэлцүүлгийн явцад АН-ын болоод Шударга ёс эвслийн бүлгийн саналууд орж ирсэн учраас бид эсэргүүцсэн. Г этэл олонхийн саналаар хүч түрээд явсан учраас бид эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Ялангуяа авлигын, албан тушаалын хэргийг өршөөхийг бид хатуу эсэргүүцэж байсан.

-Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авах эсэхийг удахгүй ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. МАН бүлгийн 26 гишүүн бүгд хоригийг хүлээж авахад бэлэн байгаа гэсэн үг үү?

-Дээр хэлсэн. Өршөөлийн хуулийг Засгийн газрын Өргөн барьсан хувилбараар  нь дэмжиж байсан гэж. Бүхэлд нь эсэргүүцээгүй. Тухайн үед энэ бодлогод бүлгийн гишүүд нэгдмэл байж чадсан. Харин өнөөдөр шинэ нөхцөл байдал үүсч байна. Өршөөлийн хууль бидний бодож байснаас өөрөөр батлагдсан. Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавьсантай холбогдуулж МАН хуралдаж ямар байр суурь баримтлах вэ гэдгээ эргэж ярина. Өршөөлийн хуулийг баталсны дараа манай намынхан “Ийм хэлбэрээр батлагдсан Өршөөлийн хуулийг- бид дэмжээгүй, Эсэргүүцэж байгаа” гэдгээ ч мэдэгдсэн байгаа.

Одоо хоригийг хүлээж авах эсэхэд бүлгийн нэгдсэн байр суурь тодорхой гараагүй байгааг дахин хэлье. Би хувь хүнийхээ үүднээс энэ хоригийг хүлээж аваад эргээд засч сайжруулах ёстой зүйл байвал түүнийг нь УИХ хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа авлига авах, зуучлах асуудал дээр нэлээд анхаарах ёстой. Албан тушаалтнуудын хэрэг дээр ч анхаар гэдэгт санал нэгдэж байгаа. Дээрээс нь Залилан хийгээд хохирлоо барагдуулаагүй хүмүүсийг өршөөх нь хэр зохимжтой вэ гэдэг зарчмын асуудлууд байгаа учраас хүлээж аваад ярилцах ёстой гэж бодож байна. Гэхдээ хоригийг хүлээж авна гэдэг нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш шүү.

Бүхэлд нь хүлээж авах боломжгүй. Ерөнхийлөгчийн хоригоор 4.1, 7.1 гээд зарим заалтыг бүхэлд нь тавьчихсан байна. Энэ дотор буюу Ерөнхийлөгчийн хоригтой санал нийлэхгүй нэлээд хэдэн зүйл миний хувьд ажиглагдсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг задлаад авахыг нь авч, явуулахыг нь явуулах ёстой гэсэн үг. Бүр тодруулбал, эхний ээлжинд хоригийг хүлээж авчихаад үүнийг нь хүлээн зөвшөөрч болох юм, үүнийг нь хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг дээр УИХ хэлэлцүүлэг хийх ёстой. Ийм эрх нь ч УИХ-д байгаа.

-Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн тухайд МАН ямар байр суурьтай байгаа юм бол?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ гурван удаа буцаасан.

Бид ерөнхийдөө баялаг бүтээгчдээ дарамтаас гаргая, эдийн засгаа эрх чөлөөтэй болгож аж ахуйн нэгжүүдээ нуруу тэнэгэр, сэтгэл тэнүүн ажиллах бололцоог олгоё гэдэг том агуулгаар нь дэмжиж болно. Гэхдээ энэ том ойлголтыг дагуулж буруу, муухай юм оруулж ирж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байсан. Тиймдээ ч Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд Авлигын эсрэг хуулийг хамруулна гэж оруулж ирснийг нь УИХ хэлэлцүүлгийн үед хасах санал гаргаж унагасан. Үүн дээр МАН-ын бүлгийн гишүүд 100 хувь кноп дарж авлигачдыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдуулаагүй. Үндсэндээ ХОМ гаргадаг төрийн дээд албан тушаалтнууд хуулийг гажуудуулсан бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдаж, эрх чөлөөтэй явах боломжгүй болсон юм.

Ер нь хуулийг эсэргүүцсэн шалтгаан бол авлигын хэргүүд, хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан хүмүүс хамрагдах гээд байсан. Нэг хэсэг нь шударгаар татвараа төлөөд, баялаг бүтээгээд амьдарч байдаг. Тэдэн дээр татварын хууль хяналтын дарамт шахалт өдөр бүр ирдэг. Хүү, торгууль, алданги тооцож мөрөөрөө хөдөлмөрлөснийх нь төлөө хариуцлага хүлээлгэдэг. Харин нөгөө талд танил тал, найз нөхөдтэй, хууль бусаар орлого олж татвараа төлөлгүй явсан хүмүүс нь энэхүү хуулиар ямар ч хариуцлага хүлээлгүй үлдэнэ. Үнэхээр шударга биш. Шударга иргэдээ урамшуулахгүй, хууль биелүүлэхгүй байсан нөхдөд хариуцлага тооцохгүй юм бол ядаж арав биш нэг хувийн татвар аваачээ” гэдэг асуудлыг ярьсан. Харамсалтай нь УИХ дээр дэмжлэг аваагүй. Ийм л хэлбэрээр энэ хууль батлагдсан.

-Хууль нэгэнт батлагдсан. Одоо монголчуудын мөнгөтэй болох ганц гарц нь энэ хууль гэж байгаа. Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн, хөрөнгөө нуусан нөхөд ямар шаардлага, шалгуурыг хангах ёстой вэ?

-Бизнес эрхэлж буй хүмүүст энэ хууль боломж олгож байгаа гэсэн үг. Хэрвээ хоёр тайлан гаргадаг байсан бол, хөрөгнгөө нуусан, татвараа нуун дарагдуулсан гэх мэтээр хууль зөрччихсөн асуудалтайхүмүүс байвал тэднийгээайдас хүйдэсгүйгээр ил болго. Хууль бус эдийн засгийн эргэлтээ ил болгож хуулийн дагуу бизнес эрхлэхэд нь төр туслахаар боломжийн хугацааг олголоо. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оффшор дансанд нуусан хөрөнгөө оруулж ирсэн байсан ч ямар нэгэн хариуцлага тооцохгүй. Энэ хууль ХОМ гаргадаг төрийн албан тушаалтнуудад хамаарахгүй. Харин жирийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж буй, санхүүгийн эргэлт хийж буй иргэн бүхэнд энэ хууль хамаатай. Энэ боломжийг иргэд, аж ахуйн нэгжүүд зөв ашиглаж өөрсдийгөө дарамтаас гаргаасай.

-МАН засагт хамтрахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтлээ гэж ярьсаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж өөрсдөө орсон. Тэгээд ямар үр дүнд хүрсэн юм бол?

-Энэ тухай Ерөнхий сайд өөрөө хэлж байсан. МАН- ын Бага хурал дээр “Та нар орохгүй бол эдийн засаг улам уруудах нь. Үнэхээр энэ улс ёроолгүй ангал руу унах нь. Ёроолгүй ангал руу унахаас та нар авраач ээ” гэж. Бид аварч чадсан. Ёроолгүй ангал руу уначихаагүй байгаа биз дээ. Биднийг засагт хамтарч байхад валютын ханш яаж буурч байлаа. Энэ бол эдийн засгийн хамгийн эерэг дохио болж байсан. Цаашлаад олон зүйлийг жишээ болгон ярьж болно. Гэтэл МАН-ыг засгаас гаргаж АН-ынхан төрийг барьсан. Энэ үйл явцын дараа ам.долларын ханш дахин өсч түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоочихсон байна.

-Ам.долларын ханшийн өсөлт Ардын намтай холбоотой гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Монгол Улсын төрийн бодлого тогтвортой, улс төрийн орчин таатай байх юм бол улс эх оронд л хэрэгтэй. Ойлголцож, зөвшилцөөд, улс орныхоо төлөө хамтдаа зүтгэх байтал улстөржиж, хуваагдаад нэгнээ үзэн ядаад эхлэхээр эдийн засаг хүндэрч байна. Тийм болохоор МАН Монгол Улсынхаа төлөө ойлголцож үндэсний зөвшилцөлд хүрэх ёстой. Хамтарч ажиллая гэдэг. Хуваагддаг байдпыг л алга болгох юмсан.

-Тэгвэл эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд МАН юу хийж байгаа вэ. Танай намынхан л хамтарсан засгаа муулсаар байгаад хөөгдсөн юм биш үү. Та л гэхэд Монгол, Хятадын бизнесийн зөвлөлд байдаг. Юу хийж байна?

-Гадны хөрөнгө оруулалт багассан, татарсан, дотоод эдийн засгийн идэвхжил буурсан үед Монголынхоо эдийн засгийг өөд татахын тулд хүн бүр л хувь нэмрээ оруулах ёстой. Тэр хүрээндээ Монгол,- Хятадын бизнесийн зөвлөлийн шугамаар Өвөрмонголын Бугат хотод айлчилсан. Тэгэхэд холбогдох албан тушаалтнуудтай уулзсан. Орос, Монгод, Хятад  гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн чуулгад оролцлоо. Тэндээс харж байхад гадныхан Монголд хөрөнгө оруулахад хууль эрх зүйн ямар орчинтой, боломж бсуюлцоо нь хэр вэ, ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл ашиггай вэ гэх зэрэг дээр маш бага мэдээлэлтэй байдаг юм билээ.

УИХ-ын баталсан хуулиуд, Монгол төрийн бодлогоос гадна гадаад орнуудын манайд үзүүлдэг боломж буюу Европын холбооны орнууд долоон мянга 200, Япон руу таван мянга 700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд гаргахад татваргүй гэдгийг мэддэггүй юм байна. Монгол, Хятадын бизнесийн зөвлөл төрийн бус байгууллага маань чадах хэмжээндээ мэдээллийг өгч байгаа. Ийм хүрээнд асуудал дэвшүүлэн ажиллаж байна. Эхний ээлжинд мэдээллээр хангах нь чухал.