2010.07.25

Н.Энхболд: Манай эдийн засаг урагшаа ахисан

УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцав.

-УИХ хамгийн сүүлийн чуулганаар эдийн засгийн дэвшилттэй хуулиуд гаргасан гэж байна. Өмнөх жилүүдээс юугаараа ялгаатай вэ?

-Нэгдүгээрт эдийн засагтай холбоотой томоохон шийдвэрүүд гарсан. Таван толгойн асуудал, төсвийн хэлэлцүүлэг арай өөр болсон. Өмнө нь гишүүд тойрог тэр бүү хэл сумтай холбоотой асуудал ярьж төсвийг хүчгүйдүүлдэг байсан. Сая төсвийн тодотгол ярихад гишүүд улс орны хэмжээний хөтөлбөрүүдийг илүү анхаарсан. Үүнээс үзэхэд сайн хэлэлцүүлэг боллоо гэж хувьдаа үзэж байна. Бидэнтэй хамт.ажилладаг Дэлхийн банк Олон улсын валютын сангийнхан бас тэгж ажигласан юм байна.

-УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгнээс үзэхэд Зас-гийн газраа хариуцлагатай байгаарай, мөнгө босгоорой гэж байсан. Засгийн газарт их хэмжээний мөнгө босгох боломж, эрх нь байгаа юу?

-Томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгийг янз бүрийн аргаар босгож болно. Бид зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээсээ хойш 20 жилийн дотор төсвөөрөө л амьдрах гэж оролдсон. Төсвийн хүрээнээс гадуур хувийн салбараас, гадаадаас ихээхэн хэмжээний хөрөнгө босгож, түүгээрээ төсөл хэрэгжүүлсэн бодит зүйл хийж чадаагүй. Нэгдүгээр бидний туршлага, мэдлэг, чадвар дутсантай холбоотой. Хоёрдугаарт Монгол улсын болон хөдөө аж ахуйн байгууллагуудын нэр хүнд аливаа төсөлд хөрөнгө, мөнгө оруулдаг хүмүүсийн итгэл үнэмшлийг даах хэмжээнд очиж чадаагүйтэй холбоотой л доо. Юу гэсэн үг вэ гэвэл бид уул уурхайгаасаа олсон ашгаа төсвөөрөө дамжуулаад ийм зүйлд зарцуулна гэдэг. Түүнээс гадна бид Монголд байхгүй мөнгийг дэлхийн зах зээл дээрээс босгож чаддаг бүтэцтэй, зохион байгуулалттай байх ёстой. Ингэвэл бидний яриад байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө олдоно. Дан төсвөөс санхүүжүүлэлт хийх байдлаар урагшлахгүй. Зах зээлийн эдийн засагтай орнууд хувийн салбараасаа ч, төрийнхөө мөнгө-нөөс ч хөрөнгө оруулалт хийдэг. Магадгүй цаашдаа ихэнх орнууд хувийн салбараас олсон хөрөнгө, мөнгөөрөө улсад болон хувь хунд ч ашигтай ажилладаг жишгээр явах байх. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний зохицуулалттай, зах зээлийнхээ механизмыг түлхүү хэрэглэх нь урьд хэрэглэж чадахгүй байсан зүйлдээ суралцах шаардлагатай гэсэн уг. Хөрөнгийн биржийн бүтэц зохион байгуулалт удирдлагыг нь орчин үеийн түвшинд гаргах шаардлагатай. Мөн улс төрийнхөө хувьд тогтвортой, хууль тогтоомж нь шударга иргэн бүрт тэгш үйлчилдэг байхаас гадна ойлгомжтой бодлого явуулдаг байх хэрэгтэй. Ийм байвал ямар ч хэмжээний мөнгийг босгож болно гэж боддог. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш бизнесменүүдийн дунд идэвх нь маш их сэргэсэн. Томоохон төслүүдийн бичиг баримтуудыг гаргаад бизнесийн орчинг хөдөлгөөнд оруулна гэдэг нь хүмүүст итгэл төрүүлж байна гэсэн үг. Асуудал тодорхой бус тохиолдолд тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Магадгүй бид алдаж болно. Үйл ажиллагаа явуулж байхдаа юм уу аль эсвэл явуулж байгаа бодлогод алдаа гарч ч магадгүй. Огт алдаа гаргахгүй эхлэлээ тавина гэж байхгүй.

-Сонгуулийн хууль яагаад хойшлогдов. Сонгууль ойртох тусам хувийн сонирхол ордог гэсэн хардлага их байдаг?

-Үүнд санаа зовж байна. Хэд хэдэн хамтарсан Засгийн газар байгуулахад би оролцож байсан. Байгуулах зарчим, хамтарсан хойноо юу хийх талаар тохирсон бичиг баримт зэргийг боловсруулдаг. Энэ удаа хамтарсан засгийн газар байгуулахдаа тавьсан гол зорилтуудын нэг бол сонгуулийн тухай хууль. Сонгууль дөхөөд ирэхээр хуулийг эцсийн дүндээ УИХ-ын  76 гишүүн баталдаг болохоор нийтлэг зүйл бодохын зэрэгцээ хувийн ашиг сонирхлыг оруулах болдог. Яавал манай нам болон надад ашигтай байх вэ гэж бодоцгоодог. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийнх шиг хувилбар хамгийн муу хувилбар гэж олон хун хүлээн зөвшөөрдөг, Хэрэв баталж чадахгүй бол бид эргээд энэ асуудал дээрээ унах болно. Иймээс хурдан батлах хэрэгтэй. Ажиглагдаж байгаа нэг зүйл бол нийтлэг эрх ашгийн төлөө байж чадах сонгуулийн хуультай байх нь зүйтэй юм гэсэн бодолтой гишүүдийн тоо нэмэгдэж байна. Сонгогчдын саналын тусгалыг УИХ-д зөв тусгаж, жижиг эрх ашиг гэхээс илүү том эрх ашгийн төлөө ажилладаг гишүүдтэй болох ёстой. Манай улс төрийн тогтолцоо эдийн засгийнхаа хөгжилд саад болоод байна гэдгийг ойлгож байгаа гишүүдийн тоо нэмэгдэж байгаад олзуурхаж байна. Би Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа.

-Хамгийн том асуудал дээрээ нэгдсэн атлаа яг ямар асуудал дээр гацчихав аа?

-Саналаа яаж хураах вэ хүнд нь саналаа өгөх үү, намд өгөх үү гэдэг нь гол гацаа болсон. 26-аас 50-ын хооронд шилжих шилжихгүй гэдэг бол хуулийн асуудал биш. Их хурал бүрэлдсэний дараа хүмүүсийн  хоорондын харилцаа ямар байх  гэдгийг харж байгаа болохоос  бол хамгийн чухал асуудал юм гэж бодож байна. Өнөөдрийн  асуудал бол хэний төлөө санг өгөх вэ гэдэг л байна. Энэ асуудалд. хуульчдийн дунд хүртэл маргаантай байдаг. Монгол улсын Үндсэн  хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж заасан байдаг. Сонго өөрөө шууд саналаа өгөөд хэн  нэгнээр дамжуулахгүй өгөхийг шууд гэж ойлгоно гээд маргалддаг хэсэг бий. Намаар санал өгнө г; шийдвэл Үндсэн хууль зөрчсөн хэрэгт орж баталсан хууль маа» Цэц дээр очоод унадаг асуудал үүсэж магад хэмээн болгоомжилсоноос асуудал хойшлогдсон гэж хэлж болно. Ерөнхийдөө 26 гишүүнийг шууд сонгоод 50-ийг нь намын нэрээр сонгоно гэдэг шийдвэрт хүрсэн.

-Авлигатай тэмцэх газрын дарга нарын хэрэг яг ямар асуудлаас болж хойшлогдов?

-Хууль зүйн байнгын хорооноос дандаа хаалттай хэлэлцүүлэг  яваад байгаа. Би өөрөө хууль зүй байнгын хорооны гишүүн би болохоор сайн мэдэхгүй байна. Ерөнхий ойлголтоор бол Авлигатай тэмцэх газар бол их чухал байгууллага. Анх хууль тогтоохдоо бусдаас хараат бус, биеэ даасан үйл ажиллагаа, шулуун шударга байх зарчим дээр тулгуурлаж байгуулагдсан байгууллага. Хөнгөн хоомгой хандаж болохгүй байгууллага учраас Хууль зүйн байнгын хорооноос хуулийн нарийн ширийн гүйцэтгэх ажилтай холбоотой  асуудлуудыг эрх бүхий байгууллага болох тусгай хяналтын дэг, хороогоор хянуулж шалгалт тавьж  байж болсон гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн өөрийн харьяа бус байнгын хороогоор хэлэлцэгдэж буй суудал,  анхаарах, үзэх материал үзэх эрхгүй юм уу?

-Болно. Гишүүдийг оруулаагүй  зөвхөн байнгын хорооныхоо хүрээнд шиидье гэж ярьсан юм билээ. Бусад үед гишүүд өөр байнгын хорооны хуралд сууж, санал гаргаж болдог.

-УИХ мөрдөн шалгах баримт цуглуулах ажиллагаа явуулж болохгүй гэж зарим нь яриад байна. Тусгай хяналтын дэд хороо ямар баримт цуглуулах вэ?

-Тусгай хяналтын дэд хороо шалгах үүрэгтэй. Шалгасан зүйлд нь дүгнэлт хийнэ гэсэн үг л дээ. Тусгай хяналтын дэд хороо мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаад хүн байцаана гэсэн асуудал байхгүй.

-Тэгвэл 14 хоног гэдэг нь...?

-Тодорхой хугацаа заасан асуудлууд дээр материал нь бүрэн бол хугацаа заасан байдаг. Материал нь бүрэн бус холбогдох нөхцөл байдлыг бүрдүүлж нотолгоо баримтуудыг нь гаргаж байж шийднэ гэсэн нэмэлт заалт байдаг. Жишээ нь УИХ-ын  гишүүнтэй холбогдсон  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал гэх зэрэг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэгййн тухай хууль яригдаж байснаа намжчихлаа.

-Үүнийг  хойш тавих ноцтой шалтгаан байгаагүй гэж бодож байна. Яг юунаас болоод хойшлогдов гэдгийг хэлж мэдэхгүй байна. Бүх нийтийн санал асуулга тодорхой асуудлуудаар явуулах цаашид шийдэгдэх том том асуудлууд ч бий. Хэдийгээр их хурал төрийн эрх барих дээд байгууллага мөн боловч иргэний нийгмийн хөгжилд тодорхой хэмжээгээр боловсронгуй болж зүгширч байгаа нийгмээ сонсож байх шаардлага нэмэгдэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах улс орны эрх ашиг онцгой чухал ач холбогдолтой асуудлуудаар бүх нийтийн санал асуулга явуулах дэг журмуудыг ойлгомжтой хөнгөн хэлбэрээр явуулж байх зохицуулалтын заалтууд хэрэгтэй гэж боддог.

-УИХ-ын хаалт дээр Д.Дэмбэрэл даргын хэлж байгаагаар бол төлөвлөөгүй байсан асуудлууд нэлээд орж ирсэн гэдэг. Яагаад гэнэтийн асуудлууд ихсэх болов оо?

-Амьдрал өөрөө их баян. Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай парламент бий болоод 20 жил болж байна. Энэ хугацаанд УИХ нэг ч удаа намар, хаврын чуулганаар төлөвлөсөн асуудлаа 100 хувь хэлэлцээд батлаж байсан удаа байхгүй. Улс төр, эдийн засгийн асуудлын дунд нэгнээсээ улбаалаад гараад ирдэг асуудал олон бий. Түүнийг УИХ төлөвлөгөөнд тусаагүй гээд орхиж болохгүй. Шийдэх л ёстой. Ингэж ажилладаг чадвартай байх ёстой. Зас-гийн газраас оруулж ирж байгаа асуудал УИХ-ын хэлэлцэж байгаа асуудлын нэлээд хэсгийг эзлэж байгаа. Эрх зүйт төрийн дэг жаягт шилжээд 20 жил болж байна. Энэ хугацаанд батлагдсан хуулиуд дотор дутуу, амьдралд нийцэхгүй зүйлүүд ч байдаг. Гэхдээ байнгын ажиллагаатай парламентын давуу тал цаг алдахгүй засан явах боломжтойд байдаг.

-Ирц хүрэхгүй гэсэн асуудал үе үеийн парламентад шүүмжлэл дагуулах юм...

-Одоо ирц бүрдэхэд хуралдаан эхэлдэг журмаараа л явж байгаа. 39 хүн бүрэлдэхэд чуулган эхэлдэг. Ирц бүрдлээ ч чуулганы дундуур гишүүн гарч байдаг. Гишүүн бүртгүүлчихээд саналаа өгөөгүй тохиолдолд эсрэг санал болдог. Манай парламент цөөхөн гишүүнтэй. Тийм болохоор нэг хүнийгч хүн болгоны санал ихээхэн хувь эзэлж таардаг. Тиймээс гишүүн болгоны хариуцлага өндөр байх ёстой.

-УИХ, Засгийн газар гишүүний албыг хавсран хийх нь хэр зохимжтой вэ?

-Хоёр талтай. Цөөхөн хүнтэй гэдэг талаас нь бодоод үзэхэд УИХ-ын гишүүдээс олон хүн сайд болвол Засгийн газар УИХ-ын зааг ялгаа нь мэдэгдэхээ болих талтай. Манай хувьд гишүүн сайдын тоо цөөхөн байвал зааг ялгаа нь харагдаж, хариуцлага тооцоход хэрэгтэй байж магадгүй юм. Хяналт, тэнцвэрийн тогтолцоо гэдэг ойлголт бий. Төрийн удирдлагын салбар мөчрүүд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх зэрэг нь бие биендээ харил-цан хяналт тавьдаг. Ингэж байж тэнцвэртэй ажилладаг. Улс төр нь харьцангуй тогтвортой байдаг тогтолцоо бий. Жишээ нь намын дарга буюу ерөнхий сайд нь парламентыг тараадаг эсвэл ээлжит бус чуулган зарладаг эрхтэй тогтолцоо бий. Үүнийг байж болох тогтолцоо гэж боддог. Яагаад гэвэл ний нуугүй хэлэхэд манай төрийн эрх дээд байгууллага УИХ. Бүх л асуудлыг УИХ шийдэх юм шиг. Заримдаа Засгийн газартаа хариуцлага тооц-ход хэцүү болчихдог. Улс төрийн өдөр тутмын амьдралыг хариуцдаг зохион байгуулдаг байгууллага нь Засгийн газар. Засгийн газар тодорхой эрхтэй. Тэр эрхээ хэрэгжүүлж чадахгүй байвал хариуцлага тооцдог тогтолцоо зөв санагддаг. Засгийн газраа байнга дарамталж байдаг нь тохиромжгүй л дээ. Эргээд парламент хариуцлагатай л байх ёстой. Нөгөө талаар парламент бол хамтын шийдвэрийн байгууллага. Эцсийн дүндээ улс төрийн хариуцлага хүлээнэ.

-Сонгуулийн хугацааг уртасгах хэрэгтэй гэсэн санал байдаг.

-Манай дөрвөн жил богино санагдаж байгаа нь бид төлөвшиж чадаагүй дээ л байгаа. Парламентын хяналт, тэнцвэрийн тогтолцоо нь төлөвшчихсөн оронд дөрвөн жил байдаг л асуудал. Жаахан бэрхшээл гарахад түүндээ тааруулаад сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд байх нь зохимжгүй л дээ.

-Монгол Оросын бүлгэмийн даргын хувьд манай орнуудын харьцааг хэрхэн дүгнэж байна?

-Ямар ч улс орон өөрийнхөө эрх ашгийн үүднээс ажиллана. Хамгийн гол нь хоёр талаас ирж байгаа эрх ашиг хаана огтлолцвол хэн хэндээ ямар ашигтай байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Харил-цан ашигтай, бие биедээ хор уршиггүй ажиллах нь төрийн бодлогын амин сүнс гэж би боддог.

-Энэ сонгуулийн дөрвөн жилд Монголын улс төр эдийн засаг ямар байх дүр төрх харагдаж байна?

-Бидний гол, гол эхлүүлье гэж байсан ажлууд анхны алхмаа хийсэн гэж үзэж байгаа. Одоо үүнд нь дэгээ тавихгүй, татаж чангаахгүй байвал ялангуяа эдийн засгийн хувьд тодорхой үр дүн харагдана гэдэгт итгэлтэй байгаа. Жишээ нь Оюу толгойн гэрээ буруу болсон зогсоо гээд шүүмжлээд байна. Таван толгойг батлах гэж байхад үүнийг л баталбал Монгол улс сүйрнэ гэсэн бодлогын чанартай асуудлууд яваад байна. Магадгүй бид алдаж байх боловч эхлүүлэхгүйгээр үр дүнд хэзээ ч хүрэхгүй. Миний хувьд энэ ажил үр дүнд хүрнэ гэж эхлүүлсэн. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Энэ дөрвөн жилийн эдийн засгийг сайнаар харж байна гэсэн үг үү?

-Улс орны хувьд бол урагшаа ахисан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.