Хүлээцтэй, тэвчээртэй байдал нь түүний давуу тал
2010.07.19

Хүлээцтэй, тэвчээртэй байдал нь түүний давуу тал

Өнөөдөр ард түмний дунд "Миеэ багш" хэмээн алдаршсан Монгол Улсын ардын багш Г.Миеэгомбын хүү УИХ-ын гишүүн, шадар сайд М.Энхболдын төрсөн өдөр тохиож байна. Түүний ажил амжилт нийслэл хоттой салшгүй холбоотой. Учир нь Улаанбаатарын унаган иргэн М.
Энхболд хотын даргаар ажиллаж, нэгэн үе нийслэлийн нүүр царайг тодорхойлж байсан.

Дараа нь УИХ-д сонгогдон, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдын суудалд хүртэл тухалж байсан билээ. Түүнийг хотын дарга байхдаа нийслэлийншинэ өнгө төрх бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. Мөн М .Энхболдыг залуу хүнээс гараад байдаггүй аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй, ноён нуруутай ханддаг зан чанарыг өөртөө шингээсэн хүн хэмээн улстөрчид үнэлдэг юм билээ. Энэ зан чанар нь түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан он жилүүдэд харагдсан гэдэг.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.