Эр зоригт иргэдийг шагналаа.
2010.06.18

Эр зоригт иргэдийг шагналаа.

УИХ-ын гишүүн Ч.Улааныг өнөөдөр Ерөнхийлөгч “Шударга журам” медалаар шагнасан байна. Ч.Улаан гишүүн хэдэн хоногийн өмнө Ерөө голд живж амиа алдах гэж байсан гэр бүлийн гурван хүнийг аварсан буянт үйлийг хийсэн билээ.
 

Мөн өнөөдөр эрхэм гишүүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, үеэр усны болон галын аюулаас эрдэнэт хүний амийг аварч, эр зориг, авхаалж самбаа гарган иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Г.Батмагнай, ХУД-ийн иргэн С.Батбуян, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Э.Дашдаваа, ХУД-ийн иргэн Б.Цэдэнсодном, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Б.Саранчимэг “Шударга журам” медалиар шагналаа.Г.Батмагнай нь дунд сургуулийн 9-р ангийн сурагч бөгөөд тэрээр шатаж байгаа гэрээс 6 настай, 4 настай, 1 настай 3 хүүхдийн амийг аварчээ.

14 настай С.Батбуян галын аюулд олон хүний амь нас, эд хөрөнгө шатаж үрэгдэхээс сэргийлж овсгоо самбаа гаргасны учир, Завхан аймгийн Улиастай сумын хэсгийн төлөөлөгч Э.Дашдаваа галын аюулаас хүний амь насыг аварсан учраас тус тус шагнуулж байна. Б.Саранчимэг нь 3 настай бөгөөд, мөн галын аюулаас дүүгээ аварч, УИХ-ын гишүүн Ч.Улаан усны аюулаас нэг айлын 3 хүүхдийн амь насыг аварч “Шударга журам” медалийн эзэд болцгоолоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.