Шилдэг улс төрчийн шилмэл 10 чанар
Австрали улсын сенатч байсан Викки Баурни шилдэг
улс төрч болон парламентын гишүүнд байх 10 шилмэл чанарын тухай “Сайн улс төрч байх дүрэм” хэмээх нийтлэлдээ бичжээ. Үүнд:
1. Даруу байх
Албан тушаалын дархан эрх эдлэхийг хүсдэггүй байх.
• Хувь хүнийхээ хувьд танд жижигхэн дархан эрх байгаа гэдгийг ухамсарласан байх.
• Дархан эрх гэдэг бол зөвхөн хамтарсан үйл ажиллагааны хүчний бүтээл байдаг.
2. Бусдад сайхан хандах • Хүмүүсийг өөрийн талдаа байлгадаг байх-хожим танд тэдний дэмжлэг хэрэгтэй болж болно.
3. Аливааг дүн шинжилгээтэйгээр бодох
• Давуу хүч хаана байна?
• Би бусдыг хэрхэн өөрийн саналд нэгдүүлэх вэ?
• Хэн миний арыг хамгаалах вэ?
• Хүн бүр ямар нэг зүйл авч үлдэж чаддаг тийм орчин нөхцөлийг бүрдүүлдэг байх.
4. Мэргэших
• Таны сонирхлыг татдаг сэдэв сонгон авч түүнийгээ бүрэн судал.
• Парламент дотроо тэрхүү сэдвээр мэргэжилтэн болсон хүмүүсийн нэг болох.
• Аяндаа л бусад хүмүүс таны үзэл санааг хувийн болон албаны байдлаар асууж, туслалцаа хүсэх болно. Энэ нь танд онцгой байр суурь болоод нөлөөлийг өгнө.
5. Тодорхой бөгөөд хүрч болох зорилгуудтай байх
• Сонгогдсон цагаасаа л эхлэн юунд хүрэхийг эрмэлзэж буйгаа мэдэж бай.
• Дэлхий ертөнцийг өөрчлөх гэж бүү хичээ.
• Бодитоор үнэлж, хүрч болох зүйлсийг сонгож ав (энэ нь таны өөрийн хувийн үнэлгээнд сайн).
6. Хэлэлцэж буй асуудлаа ойлгосон байх
• Судал. Хэрэв та ямар нэг асуудлын талаар хэлэлцэж байгаа бол–орон нутгийн болон дэлхийн чанартай- танд хамгийн сүүлийн үеийн бүхий л мэдээлэл байх ёстойг анхаар.
7. Бусдыг сонсох
• Чи бүхнийг ойлгож байна гэж бүү бод. Бусдын туршлагууд таныхаас өөр өөр байх болно, тэдгээр нь таныг өөрийн үзэл бодлоо дахин нягтлан тунгаахад тусалж болно.
• Хамгийн гол нь тэд ардчилалд амьдарч байгаа тул тэдний үзэл бодол ч бас хамаатай.
8. Хэрхэн эелдэгээр болон хүндэтгэлтэйгээр “Үгүй” гэж хэлэхийг сурах
• Заримдаа энэ нь амар биш! Гэвч дараа танд ч гэсэн тэр хүний дэмжлэг хэрэгтэй болж болно. Тиймээс хэн нэгнийг гомдоохоос зайлсхий.
9. Өөрийн байгууллын тухай ойлголттой байх
• Та парламентын горим дүрэм болон уламжлалаа хэр их ойлгодог байна тэр хэмжээгээрээ тэдгээрийг өөрийн зорилгууддаа ашиглаж чадах болно.
10. Хүндэтгэл олж авах
• Бусдын үзэл санаа болон туршлагыг хүндэлдэг гэдгээ харуул.
• Танд итгэж болно гэдгийг бодитоор үзүүл.
• Зөв бус, завших авирыг таньж чаддаг бай.