2010.05.07

Ж.Сүхбаатар: Би биеэ хамгаалж чадна л даа

Гишүүн Ж.Сүхбаатарыг намынх нь ах зангиагаар нь боож унагасан гэх мэдээ өнгөрсөн долоо хоногийн сенсаацын нэг нь байв. Тэр тусмаа Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Төрийн ордон дахь өрөөндөө УИХ-ын гишүүнийг боосон гэхээр бур ч сонирхол татаж байгаа юм. Сэтгүүлчид ч Ж.Сүхбаатар гишүүнтэй таарах болгондоо энэ талаар лавлах нь бий.

Тэрээр өчигдөр "Таны бие гайгүй юу" гэсэн сэтгүүлчдийн асуултад "Би ч биеэ хамгаалж чадна л даа" гэж хариулах нь сонсогдов. Үнэхээр ч Ж.Сүхбаатар гишүүн бие хамгаалах урлагийг хангалттай эзэмшсэн нэгэн гэнэ лээ. Монголын бодибилдингийн холбооны ерөнхийлөгч тэрээр хүүхэд ахуйдаа Дархан хотын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд түрүүлж байсан аж. Жудогийн хотын аварга хун барагтай л бол боолгохгүй л гэсэн уг. Харин туршлагатай парламентчийг хүндлээд л хөдлөөгүй бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.