Д.Очирбат: Ээжийнхээ хийсэн мантуун буузанд дуртай
Төрийн түшээдээ бид байнга л чичилж, муу үгээр "шүршиж", жирийн нэгэн хүн, айлын эзэн, эзэгтэй гэдгийг нь мартчихаад байх шиг. Хашиж байгаа албаасаа бусдаар тэд бидний л ижил эгэл нэгэн. УИХ-ын гишүүн Д. Очирбатын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн юм билээ. Түүнтэй өчигдөр утсаар холбогдлоо.
-Сайн байн уу, "Өнөөдөр" сонины хамт олон танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
-Сайн сайн байна уу. Их баярлалаа. Миний төрсөн өдрийг яаж мэдсэн юм бэ. Би төрсөн өдрөө зөвхөн гэр бүлийнхнийхээ хүрээнд л тэмдэглэдэг болохоор тэр бур мэддэггүй юм шүү дээ.
-Төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна вэ?
-Эхнэр тань бас мантуун бууз сайн хийнэ биз?
-Тэгэлгүй яах вэ.
-Мантуун буузнаас гадна төрсөн өдрийн бэлэгт юу авах дуртай вэ?
-Бүтэн сайн өдөр бүр хоол хийдэг гэхээр олон жортой, сайн тогооч байх нь ээ. Ямар хоол хийх дуртай вэ. Энэ удаагийн төрсөн өдөр хонины ээлжтэй давхцах нь дээ.
-Өө, янз бүрийн хоол зохиогоод л хийчихдэг юм. Бага маань тахианы маханд дуртай. Тэгэхээр маргааш /өнөөдөр/ тахианы махтай хоол хийнэ дээ. Тэгээд ээжийнхээ мантуун буузыг иднэ.