Монголоороо гоёсон дипломатч
Я.Батсуурь гэдэг нэрийг ардчиллын эх орон Америк танина. Үзэсгэлэнт Москва, алсын Австрали, арлын Тайландад чанд нөхөд нь бий. Харин тэрбээр тэр бүхнээс илүү Монголоороо гоёсон дипломатч
Өнгөтэй өөдтэйхэн албыг ахан дүүс, найз нөхдөөрөө голчлон хашдаг гаж зуршил тухайн үел Гадаад яамыг н тойроогүй бөгөөд хот орон газарт. татаасгүй, хөдөө гарлын хүмүүст илүүтэй мэдрэгдэх болсон нь Я.Батсуурийг ардчиллын замыг сонгоход хүргэжээ
Нутгийнхан дотроо эзэмшсэн мэргэжил, эцгийн нэрээрээ бусдаас ялгардаг нэгэн гишүүн бол Яйчилын Батсуурь. Дуудах нэрний эхлэл болсон эцгийнхээ алдрыг тэрбээр бурхны нэр болохыг хожим нь нутгийнхаа уул овооны судрыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж байхдаа олж мэджээ. Харин дипломатч мэргэжлийг эзэмшиж, энэ мэргэжлийн жаргал зовлон, ид шидийг доод дунд шатнаас нь мэдэрсэн ясны дипломатч гэвэл УИХ-даа хуруу дарам цөөн. Гадаад хэргийн сайд Су.Батболд тэр хоёроос гадна О.Чулуунбат гишүүн дипломатчийн мэргэжил эзэмшсэн ч банк санхүү рүү хэдийнэ урваж орхисон. Ангийн бусад нөхөд нь голчлон инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.
Тиймээс түүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд албан ёсоор хуваарилсан төдийгүй гадаад бодлогын асуудал хэлэлцэхэд амыг нь хардаг цөөн гишүүний нэг билээ. Дипломатч гэхээр хот газрын уугуул голдуу, зүс царай, өмссөн эдэлсэн болоод үг ярианд нь хүртэл гадаад хэлний аялга шингэсэн хатуухан хэлбэл хагас эрлийзчихсэн хүмүүсийн дүр зураг буудаг. Бид ч тийм л байх ёстой хэмээн төсөөлөөд сурчихсан гэх үү дээ.
Ийн олныг нуршихын учир нь Я.Батсуурь гишүүнд дипломатчийн дээрх нийтлэг төрх огтхон ч байдаггүйн дээр жинхэнэ монгол ахуйгаас мэндэлсэн ховорхон дилломатчийн нэг билээ. Тэрбээр Дорнын говийн уугуул. Алтанширээ сумын Тойг багийн нутаг Тэрэгт, Хар хошуу, Ботриг, Баастын тал болоод Хар чулуутын бууцаа өгсөн уруудан өсөхдөө дипломатч мэргэжил эзэмших нь бүү хэл ийм мэргэжил байдаг ч гэж мэддэггүй явжээ. Адуунд хорхойтой жаахан хүүд морин дэл дээр урт уурга суналзуулан давхих адуучин ах нараас өөр жаргалтай хүмүүс үгүй мэт санагдана.
Ирээдүйгээ ч тэднээр л төсөөлөх. Юун алс холын Тайланд, Америкт Монгол Улсаа төлөөлөн суух тухай зүүдэлж ч яваагүй ажээ. Хөлд, хэлд орж амжаагүй байхдаа ижийгээсээ өнчирсөн түүнийг нагац эгчид нь өргүүлж Ажаа, Мээм хоёрын амины хүү болгон өсгөжээ. Аварга малчны хотонд хурга ишигтэй тоглож өссөн тэрбээр багаасаа малд нүдтэйгээрээ нутагтаа гайхагдаж байсан гэдэг. Малд нүдтэй явсан нь гадаад хэлийг сурахад дөхөм болсон төдийгүй тавдугаар ангидаа аймгийн сургуульд шилжин ирэхэд нь тосон авсан мэргэжилтэн багш Козловын урмын үг ихээхэн дэмжлэг болсныг тэрбээр дурсах дуртай. Ажилчин малчны хүүхдүүдээс дипломатч бэлтгэх бодлогын хүчээр ирээдүйн мэргэжлээ санаандгүй сонгосон хэдий ч ажил мэргэжилдээ сэтгэлээсээ хандаж, төр түмэндээ үнэнчээр зүтгэсний буянаар өдгөө төрөө түшилцэж яваа билээ.
Түүний ажлын гараа Замын-Үүд дэх Хилийн шалган нэвтрүүлэх боомтоос эхэлсэн нь сонин. Гадаадад дээд сургууль дүүргэж, ховор сайхан мэргэжил эзэмшсэн хүн хугацаат цэргийн албанд саналаараа мордоно гэдэг өнгөрсөн зууны наяад онд байж боломгүй хэрэг байв. Байлаа ч өдрийн од шиг тохиох ховорхон зүйл гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ. "Гадаад хэлтэй цэрэг" хэмээн гайхагдаж явсан тэрбээр халагдмагцаа Гадаад яамны Консулын газарт туслах ажилтнаар оржээ.
Өнгөтэй өөдтэйхэн албыг ахан дүүс, найз нөхдөөрөө голчлон хашдаг гаж зуршил тухайн үед Гадаад яамыг ч тойроогүй бөгөөд хот орон газарт татаасгүй, хөдөө гарлын хүмүүст илүүтэй мэдрэгдэх болсон нь Я.Батсуурийг ардчиллын замыг сонгоход хүргэсэн гэдэг. 1990 оноос улбаатай өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгалыг бүхнээс түрүүн мэдэрсэн хэсэг залуус "Ардчиллын дугуйлан" байгуулан боловсон хүчний шударга бодлого явуулах, гадаад бодлогыг нээлттэй болгох зэрэг олон шаардлагыг яамныхаа удирдлагуудад тавьжээ. Удирдлагууд ч шаардлагыг хүлээн авч ихэнхийг нь хэрэгжүүлсэн хэдий ч дугуйлангийн залуусыг толгой дараалан шахам томилолт өвөрлүүлэн гадаад руу гаргажээ. Өөрөөр хэлбэл "дэвшүүлэн зайлуулна" гэгч л болж.
Ийнхүү тэрбээр ерээд оны эхэн үеийн хүндхэн он жилүүдийг Улаан-Үдэд өнгөрөөжээ. Манайд ч, Орост ч картын системд шилжиж дэлгүүрийн лангуу давс, гоймонгоос өөр бараагүй байсан хүндхэн жилүүдэд элэг нэгт монгол хүмүүст багагүй тус хүргэж байсныг өнөөдөр дурсах хүн цөөнгүй бий Замын-Үүд, Улаан-Үдээс эхэлсэн томилолтын гараа Тайланд, АНУ-аар үргэлжлэн, ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бодитоор нь таних боломжийг нээсэн гэдэг. Тэрбээр дипломат алба хашиж байхдаа төдийгүй Австралид суралцах хугацаандаа ч өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэсээр Байжээ. АНУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах дөрвөн жилийн хугацаандаа хоёр улсын улс төрийн харилцаа болоод
АНУ-аас манай улсад үзүүлэх тусламжийн асуудлыг хариуцаж байв.
Түүнийг алба хашиж байх үед АНУ-аас илгээсэн тусламж даруй хоёр дахин өссөн үзүүлэлт гарчээ. Түүнчлэн Монгол Улсыг "Мянганы хөгжлийн сорилтын сан"-гийн төсөлд хамруулах ярвигтай боловч хүндтэй үүргийг тэрбээр даван гарсан билээ.
АНУ-аас буцаж ирээд ГХЯ-ны Ази, Америкийн газрын даргаар ажиллах хугацаандаа төрийн өндөрлөгүүдийн олон удаагийн айлчлалыг амжилттай зохион байгуулж иржээ. Ийнхүү төрийн албыг нэр төртэй хашихын зэрэгцээ Я.Батсуурь төрсөн нутаг уснаасаа алхам ч холдож чадаагүй гэж болно. Тэрбээр аль ч улс оронд ажиллаж амьдарч байсан нутгийнхаа наадмыг заавал үздэг заншилтай. Өөрийн санаачилсан "Дорноговь" санд хувиасаа 100 орчим сая төгрөгийн хөрөнге оруулалт хийсний сацуу ЗОО гаруй сая төгрөгийн гадаадын зээл тусламжийг төвлөрүүлжээ. Алтанширээгийн намхан бор толгод дунд өнгөрүүлсэн монгол ахуй нь түүнийг хаана ч хэзээ ч монголоороо байх, монголоо гэх сэтгэлийг шингээж орхисноос ч тэр үү шагайн харваа, морины уралдаанд цаг заваа зориулна. Зоосны нүдээр хорвоог хардаг нэгэн бол наймаа панз. бизнес хөөгөөд одож болох л байсан.
Гэвч тэрбээр хөрөнгө мөнгө эргэлдүүлж явахаас морин дэл дээр давхиж явахыг илүүд үзнэ.
Тиймдээ ч "Бусад улс баавгай, бүргэд, арслан, лууг дээдэлж шүтдэг бол манай ард түмэн морио дээдэлж төрийнхөө сүлдэнд залсан нь учиртай. Өвөг дээдэс маань дэлхийн талыг эзэлж явахад монгол морь өнөөгийн онгоц, пуужин, гар утас, интэрнетийг орлож байж. Түүнээс гадна тахийн удамт монгол адуу бол дэлхийн бух адууны өвөг" хэмээн бахархан егүүлсэн юм. Тэрбээр монгол адууг эрлийзжүүлэхийг ихэд эсэргүүцдэг бөгөөд нутгийнхаа хурдан буяны удмыг хамгаалах үүднээс Өлзийт хороололд зүчээ барьж байгуулсан байна. Я.Батсуурь гэдэг нэрийг ардчиллын эх орон Америк танина. Үзэсгэлэнт Москва, алсын Австрали, арлын Тайландад ч анд нөхөд нь бий. Харин тэрбээр тэр бүхнээс илүү Монголоо л гэнэ.
д.цээпил