2009 оны хамгийн сонирхол татсан 10 хүн тодорлоо
2009.12.30

2009 оны хамгийн сонирхол татсан 10 хүн тодорлоо

Си Эн Эн (CNN) агентлаг 2009 оны дурсагдахаар шилдэг арван хүнийг жагсаасан байна. энэхүү жагсаалтыг СиЭнЭн агентлагийн редактор Жей Кернис эмхэтгэн гаргасан байна. Жагсаалтын эхний тавд улс төрчид орсон байх юм.

Америкчуудын их удаж биелэх зүйлийг Хар ерөнхийлөгч гарсан цагт л наад хүсэл чинь биелнэ гэдэг байсан түүх ард хоцорчээ. Ингээд түүх шинэчилсэн Барак Обама жагсаалтыг тэргүүлсэн байна.

1. Барак Обама:

Нэгдүгээр сарын 20-нд Б.Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, АНУ-ын түүхэндэх анхны Африк гаралтай Америк иргэн ерөнхийлөгч болсон юм. АНУ-ын 44-р ерөнхийлөгч Опра Уинфрейгийн “Та Ерөнхийлөгч болсон эхний жилээ өөртөө ямар үнэлгээ өгөх вэ?” гэсэн асуултад Б.Обама “Би Цагаан ордонд ажиллаж, амьдарсан 11 сарын хугацаанд чанартай “В+” үнэлгээ авах эрхтэй” гэж хариулсан байдаг. Харин шүүмжлэгчид 50 хувьтай гэж үздэг. Учир нь АНУ-д 15 сая хүн ажилгүй, төсвийн алдагдал 1 триллион давсан байгаа билээ. Гуантанамогийн хорих байгууламжийн асуудал удаашралтай, Иракын дайн дуусаагүй. Саяхан Афганистанд 30 мянга гаруй хүн алагдсан. Ойрх дорнодын энхийн үйл ажиллагаа зогссон. Хойд Солонгос болон Иран цөмийн бөмбөгийн санаархал үргэлжсээр байна. Тэрээр 12-р сарын 10-нд Нобелийн энхийн шагнал гардан авсан билээ. Түүнийг шүүмжлэгчид нь үүнийг үндэслэлгүй, цагаас нь эрт өгсөн гэж үзэж байгаа юм. Обама нэгэнтээ “Бид дайн болохыг ойлгож байна. Гэхдээ бид энхийн төлөө эрмэлзэх болно” хэлсэн байна. 

2. Мишель Обама:

Цагаан ордны вэб сайт дээр АНУ-ын Тэргүүн хадагтайн албан ёсны намтар “Хүмүүс өөрөөс нь Мишель Обамаг дүрсэлж хэлнэ үү гэхэд тэр татгалздаг” хэмээн эхэлдэг. Тэрбээр Малиа, Саша хоёрын ээж. Нөгөө талаараа түүнийг өөдрөг тэмүүлэлтэй, зүрх сэтгэлээсээ ажлаа хийдэг гэлцдэг. Мишель Обама “Би зүгээр суулгүй мөн ихийг хиймээр байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар тууштай тэмцэнэ. Өнөөдөр эрчүүд ажлынхаа хөлсөнд нэг ам.доллар авч байхад яг ижилхэн ажил хийсэн эмэгтэйчүүд бид 77 цент авдаг жишээтэй. Бас дайн болон энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн албан хаагчдын ар гэрийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм” гэж хэлсэн байдаг. Өнгөрсөн хавар АНУ-ын тэргүүн хатагтай Цагаан ордны өмнөх ногооны талбайг хүүхдүүдийн хамт хагалж, үрслэг суулгаж, Мөн хавар шанцай, шош, ногоон вандуй гэх зэрэг хүнсний төрөл бүрийн нарийн ногоо 50 шахам кг ургац хураажээ. Тэрбээр Цагаан ордны нийгмийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Ямарваа үйл ажиллагааны хуваарь түүний хяналтгүйгээр гардаггүй ажээ. 

3. Сониа Сотомайор:

Сониа Сотомаыор хэмээх Пуорто Рико гаралтай эмэгтэй, наймдугаар сарын 8-нд АНУ -ын Дээд шүүхийн 111 дэх шүүгчээр томилогдсон. Энэ нь АНУ-ын Дээд шүүхийн хувьд дөнгөж 3 дахь эмэгтэй шүүгч бөгөөд тэр дундаа хамгийн анхны Латин гаралтай хүн шүүгч болсон юм. Түүний гэр бүлийнхэн Пуерто Рикогоос дэлхийн II дайны үеэр Нью-Йорк уруу иржээ. Сониа Сотомаыор Принстон болон Иелийн их сургуулийг дүүргэсэн байна. 

4. Эдуард Кеннеди:
Энэ оны наймдугаар сарын 25-нд Массачусетс мужийг төлөөлсөн АНУ-ын сенатор Эдуард Кеннеди 77 насандаа нас барсан билээ. Түүний амьдралын замнал баяр хийгээд уйтгар гунигтай жүжиг шиг байсан гэж хэлж болно. Кеннедичүүдийн амь насанд халдсан тохиолдол ээлж дараалан гарсан. Тэрбээр 2002 оноос тархины хавдраар өвдөж, 2008 онд хавдрыг нь авсан юм. 2009 оны нэгдүгээр сарын 20-нд Эдуард Кеннеди Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр ухаан алдсан билээ. Эдуард Кеннеди нь АНУ-ын алагдсан Ерөнхийлөгч Жон Кеннедийн амьд үлдсэн цорын ганц дүү нь байв. Эдвард АНУ-ын Сенатад найман удаа сонгогдсон бөгөөд Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий гишүүдийн нэг байсан юм.
5. Сара Пейлин:

Өнгөрсөн жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчийн албанд нэр дэвшсэн, Аляска мужийн амбан захирагч Сара Пэлин бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас 18 сарын өмнө албан ёсоор халаагаа өгч байсан. Түүний ийм шийдвэр гаргасан болон насанд хүрээгүй охин жирэмсэлсэн нь нэр хүнд 40 хувиар унасан гэж судалгаа харуулсан байдаг.

6. Майкл Жексон:

Попын хаан долдугаар сарын 13-нд Лондон хотноо өөрийн тоглолтоо тавихаар зэхэж байхдаа зургадугаар сарын 25-нд 50 насандаа хорвоог орхисон нь дэлхий дахиныг шуугиулсан билээ. Түүнийг эмнэлэгт хүргэгдсэн талаар сонсож мэдсэн олон мянган хүн эмнэлэгийн гадаа хүлээн зогсч байсан гэдэг. Түүний цомог дэлхий дахинаа 750 сая худалдаалагдсан гэсэн тооцоо бий.

7. Тайгер Вүүдс:

Тэрбээр 1975 онд төрсөн бөгөөд дөнгөж хоёр настайгаасаа гольф тоглож эхэлжээ. Дэлхийн хамгийн аугаа гольфийн тоглогч нийт 93 тэмцээнээс ялалт байгуулсан юм. Тайгер Вүүдс 12-р сарын 11-нд мэргэжлийн гольфоо орхиж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь түүнтэй холбоотой байсан эмэгтэйчүүд ээлж дараалан гарч ирсэн. Тэр тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж, тамирчны хувийн амьдралд нөлөөлсөн билээ. Тайгер Вүүдс эхнэр Элин Нордегрендээ хаягдахад хүргэсэн нь олны анхаарлыг яах аргагүй татсан юм.

8. Хэнри Луйс Гэйтс:

Харвардын их сургуулийн профессор, утга зохиол шүүмжлэгч, Африк гаралтай Америк түүхийн гарамгай эрдэмтэн долдугаар сарын 16-нд өөрийн гэрээсээ баривчлагдсан юм. Тэрбээр гэртээ иртэл хаалга нь гажиж онгойхгүй болсон байв. Иймд хөлсний тэрэгний жолоочтой хамтран эвдэж байжээ. Хөлсний тэрэгний хаалга онгорхой, байшингийн хаалгыг эвдэж байхыг харсан хөрш эмэгтэй айлд хулгай орлоо гэж цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаагийн түрүүч Жеймс Кроулиг дуудлагаар очиход профессор аль хэдийнэ гэртээ орчихсон байжээ. Цагдаа гэртээ байсан түүнд хандан бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан боловч нэлээд ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Америкийн шилдэг эрдэмтдийн нэгийг цагдаа таниагүй, хамгийн гол нь гэртээ байхад нь бичиг баримтаа үзүүлэхийг шаардсанд эгдүүцэн “Хар арьстан хүнийг Америкт ингэдэг юм байна” гэх зэрэг маргаан өрнөжээ. Энэхүү үйл явдал арьс өнгөөр ялгаварлах үзлийг дахин сөхсөн хэрэг болсон юм. Мөн энэ явдлын дараа ерөнхийлөгч Барак Обама “цагдаа тэнэг үйлдэл гаргасан” гэсэн үг нь шуугиан тарьсан билээ.

9. Салленбергер, Чесли:

Нэгдүгээр сарын 15-нд агаарын нисэх хүчний ахмад Нью-Йоркийн Гудзон гол дээр “Аэробус-320” онгоц ослын буулт хийсэн билээ. Энэ онгоцны хоёр хөдөлгүүрийн аль алинд шувуу орсон байсныг шалгах шинжээчдийн бүлгийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Хөдөлгүүрт шувуу орсон нь түүнийг эвдрэхэд хүргэсэн байх талтай хэмээсэн таамаглал ийнхүү эцэслэн батлагдаж байна хэмээн Ройтерс агентлаг мэдээлж байсан юм. Энэхүү онгоцонд 150 зорчигч, нисэх багийн таван гишүүнийг тээсэн онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа шувуутай мөргөлдсөн болохыг нисэгч Чесли Б.Салленбергер нислэгийг удирдах төвд дамжуулсан. Онгоцоо НьюЖерсийн нисэх онгоцны буудалд газардуулахыг нисэгчид санал болгосон ч тэр хүртэл нисч чадалгүй голын усанд буухаас аргагүйд хүрсэн байна. Тэрбээр “Эдгээр шинэ нислэгүүд магадгүй илүү өндөр түвшний авъяас чадвар, дасгал сургуулилалт хэрэгтэй болно. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь нисэх урлагийн мэргэжилтэн болгоно” гэж бичсэн байна.

10. Сьюзан Бойл:

“Авъяаслаг Британичууд” реалити шоугаар олны танил болсон Шотланд бүсгүй Сьюзан Бойл дөрөвдүгээр сарын 11-нд "Би мөрөөдлийг мөрөөддөг" нэртэй цомгоо гаргасан билээ. Түүний цомог гарсан цагаасаа борлуулалт хамгийн өндөртэй байлаа. Бойл ерөөс гэрлэж байгаагүй бөгөөд гэртээ мууртайгаа амьдардаг аж. Тэрбээр “Би ямар нэгэн юмнаас үргэлж л хамгийн сүүлд хоцордог байсан. Би зүгээр л аливаа зүйлийг хийхдээ бусдаасаа арай удаан хүүхэд байсан л даа” гэж ярьсан байдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.