ХХ зууны  шилдэг 10 эмэгтэй удирдагч
2010.01.21

ХХ зууны шилдэг 10 эмэгтэй удирдагч

Удирдагч байсан болон одоо ч удирдагч хэвээр байгаа эмэгтэйчүүдийг эрс шийдэмгий хийгээд энх тайвны үйл хэргээр нь XX  зууны шилдэг арван эмэгтэйн жагсаалтыг гаргалаа.

Энэтхэгийн ерөнхий сайд байсан Индира Ганди /Indira Gandhi/

Тэрээр Энэтхэгийн нөлөө бүхий улс төрч Неругийн гэр бүлд төржээ. Индира Ганди Энэтхэгийн нөлөө бүхий улс төрч Неругийн гэр бүлд төржээ. Бүгд Найрамдах Энэтхэг улсын анхны эмэгтэй ерөнхий сайд төдийгүй энэ албыг 1966 - 1977 онд 3 бүрэн эрхийн хугацаанд дараалан, мөн 1980 оноос 1984 онд алагдах хүртлээ 4 дэх удаагаа, нийт 15 жил хашсан улс төрч юм. Тэрээр 1984 онд өөрийнхөө бие хамгаалагчийн гарт 20 удаа буудуулан амь үрэгдсэн байна.

Их Британийн ерөнхий сайд байсан Маргарет Тэтчер /Margaret Thatcher/

Түүнийг “Төмөр хадагтай” гэж хочилдог. Энэ нэрийг хүүхдийн сургуульд өгдөг хоолыг хассанаас болж эхчүүдийн өгсөн нэр гэдэг. Тэрбээр ажилгүйдэл, нийгмийн халамжийг багасгаснаар улс эх орноо хөл дээр нь зогсоож чадсан гавъяатай. Маргарет Тэтчер Их Британийн засгийн эрхийг удирдсан анхны эмэгтэй юм.

Пакистаны ерөнхий сайд байсан Беназир Бхутто /Benazir Bhutto/

Пакистаны ерөнхий сайд Зульфикар Али Бхуттогийн охин юм. Тэрээр 1988-1990, 1993-1996 оны хооронд улс эх орноо удирдаж байсан юм. 2007 онд  сонгуулийн кампанит ажлын үеэр Беназир Бхуттогийн амь насанд халдснаар нас баржээ. Хэрэв түүнийг алаагүй байсан бол гурав дахь удаагаа ерөнхий сайдаар сонгогдож амжилт тогтоох байжээ.

Филлифинийн ерөнхийлөгч Коразон Акүйно /Corazon Aquino/

Түүний нөхрийн амь насанд халдснаар тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд оролцсноор Азийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг тууштай хамгаалагч, Фердинанд Маркосын дарангуйллын эсрэг тэмцэгч ардчилсан үзэлтэй нэгэн юм.

Энэтхэгийн конгрессыг тэргүүлэгч Сониа Ганди /Sonia Gandhi/

Түүний чанга хатуу байдлыг олон хүн эрх мэдэл албан тушаалтай холбон үздэг. Тэрбээр  Ражив Гандитай гэрлэснээр Энэтхэг улс түүний эх орон болжээ. Тэр дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн гуравдугаарт нэр дэвшдэг ажээ.  

Аргентинийн ерөнхийлөгчийн гэргий Эва Перон /Eva Peron/

Тэрээр ерөнхийлөгч Жуан Пероны хоёр дахь эхнэр юм.Тэр Аргентинийн эмэгтэйчүүдийн болон ядуусын эрх чөлөөний төлөө тэмцэгч бөгөөд энэ асуудлаараа нөхөртөө ч нөлөөж чаддаг байна. Эва Перон Хөдөлмөрийн болон Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд улсдаа анхны томоохон эмэгтэйчүүдийн намыг үүсгэн санаачилсан байна. 

Израйлийн ерөнхий сайд Голда Меир /Golda Meir/

Тэрбээр Израйлийн дөрөв дэх ерөнхий сайд юм.  Голда Меир  нь ЗСБНХУ-д элчин сайд байж байгаад Хөдөлмөрийн сайд, Гадаад явдлын сайд  хийж байсан аж. Дараагаар нь 1969-1974 оны хооронд Израйлийн ерөнхий сайдын албыг хашсан байна. Түүний хувьд 1973 оны дайны үед хамгийн хэцүү шийдвэрлэх мөч тулгарсан байдаг. 

Шри Ланкагийн ерөнхий сайд Сиримаво Бандарнайке /Sirimavo Bandarnaike/

Тэрээр дэлхий дахинд анхны гурван удаа улс орноо захирсан эмэгтэй хүн юм.  Сиримаво Бандарнайке 1960-1965, 1970-1977, 1994-2000 оны хооронд Шри Ланк улсыг удирдаж байсан юм. Мөн тэрээр  нас барах хүртлээ буюу 40 жилийн турш Эрх чөлөө намын тэргүүн хийж байсан юм. Түүний улсаа удирдаж байх хугацаанд сайн муу үе аль аль нь байсан. Гэхдээ Сиримаво Бандарнайкийг улс эх орноо удирдсан сүүлийн жилүүдэд дотооддоо төдийгүй гадаад улсуудад тэрээр их алдартай болсон байна.

Исландын ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир /Johanna Sigurdardottir/

Тэрбээр Ирландын анхны эмэгтэй ерөнхий сайд төдийгүй дэлхийн анхны ижил хүйстэн гэдгээ нуулгаагүй ерөнхий сайд юм. Түүнчлэн тэрбээр Зүүнтний ногоон хөдөлгөөн болон Социал Демократ эвсэл холбоог удирддаг,  маш их алдартай төрийн тэргүүн ажээ.

Ирландын ерөнхийлөгч Мэри Макэлис /Mary McAleese/

Тэрбээр Ирландын найм дахь ерөнхийлөгч бөгөөд сэтгүүлч, өмгөөлөгч мэргэжилтэй. Түүнийг 1997 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс хойш улиран ажиллаж байна. Ирландын Ерөнхийлөгчийн түүхэнд хоёр дахь удаагаа сонгогдсон эмэгтэй билээ. Харин Хойд Ирландын нэр дэвшигчдээс хамгийн анх удаа ялалт байгуулсан улс төрийн лидер юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.