2010.03.03

Улс төр, бизнес, спортыг хослуулагч

-Төрсөн өдөр-


УИХ-ын гишүүн Х.Баттулга 1963 оны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ.

Тэрбээр Баянхонгор аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүнийг "Женко Баттулга" гэдгээр нь хүмүүс андахгүй мэднэ. "Олон үг дуугараад байхгүй хэрнээ үе үе тун оновчтой санал гаргаж, тэр нь ихэнхдээ дэмжигддэг" хэмээн нөхөд нь үнэлдэг юм билээ. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай. "Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоотой, зах зээлийн мэдрэмжтэй байдаг " гэж судлаачид үздэг.

Үүнийг үнэн болохыг Халтмаагийн Баттулга харуулсан билээ. Одоогоор эхнэр, хоёр охин, хоёр хүүгийн хамт амьдардаг. Чөлөөт цагаараа зааланд очиж, залуу бөхчүүдтэйгээр барилдан хөлсөө гаргах дуртай тэрбээр мөн монголын жудо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.