2010.06.19

Ч.Улаан: Хэн ч байсан хvvхдvvдийг аврах гэж ус уруу орох байсан

Єчигдєр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тємєр замын бодлогын асуудлыг эрхэм гишvvд тун идэвхтэй хэлэлцсэн. Багагvй хугацаандvргэлжилсэн хэлэлцvvлгийн дараа Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны хэлэлцvvлэг хийж байхад Ч.Улаан гишvvн "Шударга журам" медаль энгэртээ гялалзуулан хуралдааны танхимд орж ирсэн нь vнэхээр анхаарал татлаа. Учир нь сэтгvvлч бид тєдийгvй мєр зэрэгцэн яваа нєхдєд нь ч гэнэтийн баяр болох шиг санагдсан. Тиймээс ч УИХ-ын дарга болон бусад нєхєд нь эрхэм гишvvнд баяр хvргэж байсан юм. Ингээд тvvнтэй цєєн хором ярилцлаа.

- "Шударга журам" медалиар шагнуулсан танд баяр хvргэе. Медалиа гэнэт зvvгээд ороод ирэхийг бодоход сая гардаж авсан уу?

-Баярлалаа. Сая тєрийн тэргvvн єрєєндєє гардуулж єглєє. Тэгээд л хуралдаандаа орсон.

-Яагаад хэвлэл, мэдээллийнхэнд хэл хvргээгvй юм бол. Магадгvй та татгалзсан уу?

-Би юу гэж тэгж хэлэхэв дээ. Харин нєгєє хvмvvст бол дуулиан, шуугиан битгий гаргаарай гэж хэлж байсан. Ерєнхийлєгч маань миний бодлыг хvндэтгэсэн ч юм билvv ингээд л гардуулчихлаа.

-Ингэхэд энэ удаагийн явдлаас ємнє хvний амь нас аварч байсан тохиолдол байдаг уу?

-Тийм тохиолдол байхгvй ээ. Гэхдээ гал, усны аюултай тулгарч л байсан. Ер нь харсаар байтал гурван хvvхэд живж байхад ямар нэг сонголтын тухай боддоггvй юм билээ. Хvvхдvvдийг аврах ёстой гэсэн бодол л толгойд тєрсєн. Хэн ч байсан хvvхдvvдийг аврахын тєлєє ус уруу орох байсан. Тухайн vед хамгийн ойр байсан нь би байлгvй.

Энэ удаа нэг айлын гурван хvvхдийн амийг vерийн аюулаас аварсан Ч.Улаан гишvvнээс гадна эрдэнэт хvний амийг аварч, эр зориг, авхаалж самбаа гарган иргэний vvргээ нэр тєртэй биелvvлсэн зарим иргэнийг Ерєнхийлєгч зарлиг гарган шагнажээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Г.Батмагнай, нийслэлийн Хан-Уул дvvргийн иргэн С.Батбуян, Б.Цэрэнсодном, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Э.Дашдаваа, Ємнєговь аймгийн
Ханхонгор сумын иргэн Б.Саранчимэг нарыг "Шударга журам" медалиар тус тус шагнасан байна.

Сонирхуулахад, Г.Батмагнай дунд сургуулийн есдvгээр ангийн сурагч бєгєєд шатаж байгаа гэрээс зургаа, дєрєв, нэг настай гурван хvvхдийн амийг аварсан бол 14 настай С.Батбуян галын аюулд олон хvний амь нас, эд хєрєнгє шатаж vрэгдэхээс сэргийлж чадсан нэгэн. Харин Завхан аймгийн Улиастай сумын хэсгийн тєлєєлєгч Э.Дашдаваа галын аюулаас хvний амь аварсан бєгєєд гурван настай Б.Саранчимэг нь мєн галын аюулаас дvvгээ аварсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.