2010.07.19

Сонгуулийн хуулийг намрын чуулганаар өөрчилнө.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд хаврын чуулганы үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Таван толгойг хөдөлгөөнд оруулж, төмөр замын тээврийн бодлогоо баталж, "Их бүтээн байгуулалт, "Ус, "Монгол мал" зэрэг хөтөлбөрүүдийг батлахын зэрэгцээ Монгол Улсын 2010 оны төсөвт тодотгол хийж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан гээд хаврын чуулганы хугацаанд амжуулсан ажил парламентад цөөнгүй байгаа аж. Нийтдээ 128 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг баталжээ.

 Гэхдээ хаврын чуулганы хугацаанд багтаж шийдвэрлэхээр төлөвлөж байсан зарим хуулийн төслийг улс төрийн шалтгааны улмаас хойшлуулсан тал бий. Үүнийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд ч хэлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын тухай багц хуулийн төслийг баталж амжилгүй завсарласан. Дөрвөн ч хувилбараар УИХ-д өргөн барьсан эдгээр төсөл хоорондоо уялдаа холбоо ихтэй болохоор намын бүлгүүд нэгээр нь нэгийг нь барьцаалсан тал бий гэж Н.Энхболд дарга хэлж байв. Гэхдээ уг асуудлыг ирэх намрын чуулганаар багтаж шийдвэрлэнэ гэж УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэлсэн. Мөн тэрээр улс төрийн намуудын хамгийн ихээр талцаж буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд ирэх намрын чуулганы тэргүүн ээлжид өөрчлөлт оруулах бүрэн бололцоотойг ч мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан нарын гишүүдийн боловсруул.сан хоёр ч төслөөр УИХ дахь намын бүлгүүд санал солилцож, парламентад суудалтай МНН, ИЗН-ын удирдлагатай ойлголцолд хүрсэн гэв. Тэрээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд бусад ажлын хэсэгтэй ч санал нэгдсэнээ хэлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.