Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан биеийн тамир, спортын төвтэй боллоо
2015.08.28

Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан биеийн тамир, спортын төвтэй боллоо

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын удирдлагуудтай хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын дэд бүтцийн салбартай танилцжээ. Мөн Биеийн тамир, спортын төвийн нээлтэд оролцсон байна.

Биеийн тамир, спортын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогоболовсролсоёлшинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Дундговь аймгийн Засаг дарга С.Од- Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга Д.Төмөртогтох нар оролцлоо.

2014 онд Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк, НҮБ, JICA, KOICA зэрэг олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Гурвансайхан сумын дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төсөл хэрэгжүүлж, нэг жилийн хагасын дараа дууссан юм.

Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд болон нутгийн удирдлагууд төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, тус сумыг үлгэр жишээч сум хэмээн тодорхойлж байжээ.              

Сумын бохир ус цэвэрлэх байгууламжийг Туркийн компани барьсан.  Шинээр ашиглалтад орсон Биеийн тамир, спортын төвийг байгуулахад ТИКА дэмжлэг үзүүлсэн аж.