ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2015.08.26

Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөл хуралдлаа

Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөл анхны хуралдаанаа хийлээ.

Тус зөвлөл нь дүүргийн залуучуудын төлөөлөл болох 45 залуугаас бүрддэг бөгөөд өчигдөр албан ёсоор үнэмлэхээ гардан авчээ.

Энэ үеэр ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг “ Манай дүүрэг дээр энэ чуулганыг баярт өдрийг  тохиолдуулан хийж байна. Та бүхний өмнө бүх юм нээлттэй байгаа. Энэ бүхнээ Монгол улс, Хан-Уул дүүргээ хөгжүүлэхэд зарцуулахаар хуран цуглаж байгаад чинь баяр хүргэе ” гэж байсан юм.

Төсвийн тодотголын хүрээнд ХУД-ийн залуучуудын зөвлөлд 75 сая төгрөг баталж өгчээ. Залуус энэ мөнгөөрөө нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлэх аж. Залуучуудын зөвлөлийн 45 залуу боловсрол, соёл гэх мэтчилэн ажлын хороодод хуваагдан санал санаачлага гарган дараа,дараагийн хурлаар хэлэлцэж бодит ажил хэрэг болгох юм байна.

                                     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү