ХУД-ийн шилдэг хороодуудад баяр хүргэж, шагнал гардууллаа
2015.08.17

ХУД-ийн шилдэг хороодуудад баяр хүргэж, шагнал гардууллаа

Нийслэлийн хэмжээнд зарласан болзолт уралдаанд дүүрэг дүүргийн 152 хороо оролцсноос 39-н шилдгийн шилдэг хороог шалгаруулсны 13 нь Хан-Уул дүүргээс тодорсон юм.

Дүүргийн түүхт 50-н жилийн ойн босгон дээр ийнхүү нийслэлийн хэмжээнд нэрээ гаргаж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилттайгаар угтаж байгаад баяр хүргэн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд ажилтан албан хаагчидттай уулзалт хийлээ.

Энэ уулзалтад ХУД-ийн 16-н хорооны засаг дарга, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нийлсэн 240 хүн өнөөдөр баяраа хуваалцаж цаашид гаргах амжилт, бүтээлийнхээ талаар ярилцсан юм.

Мөн энэ үеэр Соёлын ордны авъяаслаг хүүхдүүд хөгжилд түүчээлсэн Хан-Уул дүүргийн хороодын ажилтан албан хаагчдад урлагийн тоглолтоороо бэлэг барилаа.

Хан-Уул дүүргийн 13-н хорооны нийт ажилтан албан хаагчдад УИХ-ын гишүүн Л.Болд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангаж, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулж Нийслэлийн “Шилдэг хороо” болсонд баяр хүргэж, талархал гардуулан цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.