Монголын хөгжил, улс төрд залуучуудын орон зай бэлэн бий
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.08.26

Монголын хөгжил, улс төрд залуучуудын орон зай бэлэн бий

Ардчилсан Залуучуудын холбооноос айсуй цагийн эзэд 2015 чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд сум сумын төлөөлөл оролцжээ. Энэ жилийн чуулга уулзалтыг Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд зохион байгуулсан аж. Арга хэмжээг аймгийн Ардчилсан залуучуудын холбоо аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар ээлжлэн зохион байгуулдаг байна.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Энэ чуулганаар залуучууд уулзаж, хоорондоо туршлага солилцож дараа нь хамтарч ажилладаг. Ер нь Монголын хөгжил, улс төрд залуучуудын орон зай бэлэн байгаа. Тэр орон зайг эзлэхийн тулд өөрсдийгөө бэлдэх ёстой” гэлээ

                    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү