Өнгөрсөн 2014 онд бүтэн жилийн хугацаанд үр бүтээлтэй амжилттай ажилласан шилдэг намын байгууллагуудыг МАН-ын зүгээс Эх орончдын баярын өдөр тодруулан шалгаруулсан.
Энэ арга хэмжээнд нийт долоон номинацид нийт 12 шилдэг намын байгууллагыг шалгаруулж Сүхбаатарын цом өргөмжлөл гардуулсан байна.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан намын байгууллагаар Өвөрхангай аймгийн Намын хороо шалгарлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар сум, орон нутагт нь гардуулан өглөө.