
2015.09.01
Геологийн төв лаборатори тэрбум төгрөгийн өртэй
Геологийн төв лаборатори УҮГ саяхан албан ёсны захиралтай болсон.
Тэгвэл шинэ захирлын ажиллагсадтайгаа хийсэн анхны уулзалт дээр тус лабораторийн ҮЭ-ийнхэн “...Манай байгууллага сүүлийн хэдэн сард цалингаа тавиагүй. Нийгмийн даатгал, татвар, зээлийн гээд нийт тэрбум гаруй төгрөгийн өртэй. Юуны өмнө ажиллагсдын цалинг өгөх хэрэгтэи байна” гэсэн шаардлагыг тавьжээ.
Г еологийн төв лаборатори нь 100 гаруй ажиллагсадтай. Тэдний 90 орчим хувь нь физикийн инженерүүд юм байна.