2015.09.01
Мэндчилгээ
Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр.
Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй. Монгол улсын нийт хүүхэд багачууд, хүндэт эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчиддээ 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР