Популизмгүй уул уурхайн төлөө чуулж байна
“Дисковер Монголиа”
2015.09.04

Популизмгүй уул уурхайн төлөө чуулж байна

Зохион байгуулагдсанаасаа хойш цар хүрээ нь өргөжин тэлсээр буй Зүүн Азийн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалт амжилттай болж байна.

Улс орны эдийн засгийн хамгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарынхан нэг дор цугларч бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудал, төсвийн бодлого болон бизнесийн эрх чөлөө, Засгийн газрын бодлого хийгээд өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна.

Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалтад гадаад, дотоодын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Чуулга уулзалтыг нээж Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэллээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтөд геологи, уул уурхайн салбараас оруулах хувь нэмрийг тогтвортой нэмэгдүүлэх бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож ажилладаг. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлж хөгжүүлэх нь бидний өмнө тавигдаж байгаа томоохон зорилтын нэг болж байна. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулииг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ- аар хэлэлцүүлж батлуулсан” гэв. Энэ удаагийн чуулга уулзалтыг “Популизмгүй уул уурхайн төлөө” уриаг дэвшүүлжээ. Ийм уриаг сонгосон шалтгаан нь ирэх онд парламентын сонгууль болохтой зэрэгцэж энэ салбарыг улс төрийн тогтворгүй байдалд хүргэхээс сэргийлэх зорилготой аж.

Монголын уул уурхайн салбарынхан хэдэн жилийн өмнө өөрсдийгөө гадныханд таниулахыг хичээж байсан бол өдгөө дэлхийн уул уурхайн балон банк санхүүгийн томчууд Монголыг хэдийнэ мэддэг болсон. Энэ нь “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж ирсний үр дүн хэмээн оролцогчид хэлж байлаа.

“Дисковер Монголиа-2015чуулга уулзалтын энэ жилийн нэг онцлог нь орон нутгийнхарилцааг чухалчилж салбарын хуралдааны үндсэн

сэдэв болгосон байв. Мөн уул уурхайн компаниуд дотоод, гадаадаас хэрхэн хөрөнгө босгох, санхүүгийн орчны төлөв байдал, уул уурхайн салбар дахь бизнесийн эрх чөлөө сэдвүүдээр илтгэл тавигдав.

Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээрх нүүрс, төмрийн хүдрийн үнэ унаснаас Монгол Улсад уул уурхайн салбарын хямрал эхэлсэн. Энэ хямралыг уул уурхайн салбарынхан улс төрөөс үүдэлтэй гэж чуулганы төлөөлөгчид      хэлсэн   юм.

Тухайлбал, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алагаа      “2012 оноос хойш уул уурхайн салбарын бодлогын асуудлыг улс төржүүлж, популизм явуулж, эрдэс баялгийн бодлогыг үндэсний үзэл болгон хувиргасан” гэв.

Түүнчлэн шинээр       лиценз олголтын процесс хүндрэлтэй байгааг онцлоод татварын орчин болон байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг ч хөндлөө.

Чуулган өнөөдөр үргэлжилнэ.