2015.09.07
Засгийн газар хуралдаж байна
Төрийн ордонд Засгийн хуралдаан болж байна.
Энэ удаагийн хуралдаанаар Киноны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлах тухай, Төрийн өмчит дээд боловсролын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримлалын тухай, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын тухай, Зөвшөөрөл олгох тухай хэлэлцэж буй аж. Түүнчлэн төрийн нууцтай холбоотой асуудал болон бусад асуудлаар хуралдаж байна. Энэ талаар маргааш /2015.09.08/ 11 цагаас Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.