ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.08.18

Нэг тоолуурт 5-6 айлыг холбосон зөрчил илэрчээ

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.

Гэр хороололд 180 мянган айл өрх бий. Эдгээр айл өрхүүдийн 80-85 хувь нь тогтмол хугацаандаа цахилгааны төлбөрөө төлдөг. Энэ айл өрхүүдийн  төлбөр нь илүү гарч байна гэж гомдол гаргасан. Шалгалтаар тогтоогдсон уу?

Төлбөр нь их гарч байгаа нь нэг тоолуурт 5-6 айлыг холбосон байсан.Тиймээс хэрэглээндээ хяналт тавих боломжгүй болдог. Мөн олон айлыг нэг тоолуурт залгачихаар цахилгааны төлбөр 150 квт-аас дээш болоод илүү их өндөр тарифаар төлөх болж байгаа юм. Мөн тоолуурууд хяналтын цонхгүй, өндөрт байрладаг гэсэн зөрчлүүд илэрсэн.

Өнгөрсөн хугацаанд илүү мөнгө төлж байсан иргэд хаана хандах вэ ?

Бид өргөдөл, гомдол бүрт хяналт шалгалтыг хийж байгаа. Хэрэглээгүй хэрэглээний улмаас төлбөр төлсөн зэрэг зөрчлүүдийг газар дээр нь шийдэн ажиллаж байна. Нийтлэг зөрчлийг тодорхой байгууллага ААН-үүдтэй ярьж , арга хэмжээ авч байна.

Орон сууцны халаалт их доголдолтой байдаг. Гэвч төлбөрийн хувьд хэвийн хэмжээний халуун усны төлбөрийг авч байна гэсэн гомдол их ирдэг. Ийм асуудал сая шалгалтаар илэрсэн үү ?

                            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү