Ж.Эрдэнэбат сайд ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн гэжээ
Хаврын ээлжит бус чуулганаар МАН-ын зургаан сайдын асуудлыг хэлэлцэх тов гараад байгаа билээ. Хэдийгээр Засгийн газраас МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг УИХ-д албан ёсоор өргөн бариагүй ч гэлээ УИХ-ын дарга хэлэлцэхээр захирамжилсан юм.
Гэхдээ эл асуудлыг МАН-ын сайд нар өөрсдөө хэрхэн хүлээн авч буй нь тодорхой бус байна. Тэднээс Сангийн сайд Ж.Эрдэнэбат ихэд тайвнаар хүлээн авч буй бололтой.
Тэрээр “УИХ-ын дарга З.Энхболдын дэргэд хуулийн чиглэлийн олон хүн ажиллаж байгаа. Тэд хуулийнхаа тодорхой заалтуудыг мэдэж байгаа болохоор энэ шийдвэрийг гаргасан гэж ойлгож байгаа. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх юм бол, хэрвээ МАН-аас гарч ирсэн зургаан сайд үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа, нам хоорондын гэрээгээ зөрчсөн гэж АН-аас үзвэл би ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байгаа” гэжээ.