Өршөөлийн хуулийн хаалттай протколыг ил болго
УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Өршөөлийн хуулийн бүх хэлэлцүүлэг протокол, санал өгсөн байдлыг ард түмэнд ил болгохыг шаардлаа.
Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авна гэдгээ мэдэгдэсний дараа АН-ын бүлэг ч мөн адил байр суурь илэрхийлсэн билээ. Ийнхүү эрх баригч нам нь сөрөг хүчин, Ерөнхийлөгчийнхөө шахаанд орсноор арга буюу санаачилсан хуулиасаа буцаж байна. Энэ нь авлигчдийг өршөөсөн хуулийг хэн ч санаачлаагүй мэт эзэнгүй, ойлгомжгүй байдалд оруулаад байгаа билээ. Олон нийт авлигчдыг өршөөхийн дэмжсэн улстөрчдийг мэдэхийг хүсч байгаа нь дамжиггүй.Тэгвэл С.Бямбацогт эуг асуудлыг ил болгохыг уриаллаа. Хуульд заасны дагуу УИХ ямарваа төрийн нууцад хамаарах баримт, мэдээллийг нууцын жагсаалтаас гаргах бүрэн эрхтэй байдаг ажээ.