2015.09.10
“Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг /2015.09.10/ тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэж байна.
Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 04 дүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 07 дугаар сарын байдлаар 31.1 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоон, цагаатган нэр төр нь сэргээгдээд байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.