Сайдынхаа суудлыг ав л даа, надад харамсаад байх зүйл алга
Сар гаруйн хугацаанд маргаан дагуулсан сайд нарын асуудал өнгөрсөн мягмар гарагт шийдэгдлээ.
Тодруулбал, МАН-ын зургаан сайдын оронд суух сайд нар томилогдож, тамга тэмдгээ хүлээж аваад байна. Тэгвэл сайд нарыг томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал (ХАХНХ)-ын сайд С.Эрдэнэ багагүй шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, МАН-ын зарим гишүүн түүнийг сайдын суудлаасаа буух ёстой хэмээсэн юм. Тиймээс дуулианы эзэн болж буй УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй уулзах үед тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн төлөөлөлтэй уулзаж байсан юм.
-Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болдог. Үүнтэй холбоотойгоор та сонгогдсон дүүрэгтээ амьдарч буй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг хүлээн авч уулздаг. Ингэхэд Баянгол дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хэчнээн иргэн байдаг бол. Тэдгээрийн хэд нь амьд сэрүүн байна вэ?
-Их олон байсан. Одоо тоо нь цөөрч байна, 100 гаруй хүн байна уу даа. Сая гэхэд би улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэж байсан гурван хүнийг цагаатгасан болохыг нь гэрчилсэн батламжийг гардууллаа. Ер нь жил болгон энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Хэлмэгдсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхнийг нь хүлээж авч уулздаг. Нөгөө талаар энэ асуудлыг ганц энэ өдөр яриад орхиж болохгүй. Төр засгийн түвшинд анхаарч, дорвитой арга хэмжээ авмаар байна. Харамсалтай нь, энэ асуудалд МАН-ынхан санаачилга гаргаж ажиллахгүй байна. Уг нь МАН-ынхан алдаа гаргасан бол уучлалт гуйж чаддаг байх ёстой. Гэвч чаддаггүй юм. Тэд Монголын төрийг 60-70 жил удирдсан. Тус намыг удирдаж байх үед буюу 1937-1940-өөд оны үед 20-30 мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлж байсан гашуун түүх бий. Үүннйг бид мартах ёсгүй. Гэвч энэ их хэлмэгдүүлэлтийнхээ төлөө МАН-ынхан одоо болтол уучлалт гуйгаагүй. Уг нь энэ асуудалд аль аль нам нь хамтраад бодлогын түвшинд ажилламаар байна. Тэр тусмаа энэ хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн МАН-ынхан бүр ч санаачилгатай ажиллах ёстой.
-Та түрүүн ардчиллын үед хүн хэлмэгдэж байна гээд 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдлыг жишээ болгож ярьж байсан. Мөн өөрийгөө хэлмэгдсэн гэдэг шүү дээ. Тэгвэл энэ хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна уу?
-Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна. 2008 онд улс төрийн хэлмэгдүүлэлт дахин эхэлсэн. Тодруулбал, намайг УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод байхад бүрэн эрхийг маань баталгаажуулалгүй, шоронд хүртэл хорьсон. Би “Ганц худаг"-ийн урьдчилан саатуулах төвд гурван сар хоригдсон. Харин Шүүх гэм буруугүйг минь тогтоож намайг цагаатгасан.
-Уучлаарай, тэгвэл МАН- ынхан өөр зүйл ярьж байна. Таныг хүний эрх зөрчсөн гэж байна. Тодруулбал, Ардчиллын үед, Ардчилсан намынхан төрийн эрх барьж байх үед хүний эрх хамгийн их ноцгой зөрчигдөж байна гэдгийг хэлж байна. Үүний баримт болгож таныг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа төрийн албан хаагчдыг хоморголон халсан. Энэ нь хууль бус гэсэн шүүмжлэл дагуулсан. Нөгөө талаар таныг энэ халаа сэлгээг хийх эрх зүйн чадамжгүй гээд байгаа?
-Уучлаарай, би хууль бус зүйл хийгээгүй. Хууль зөрчөөгүй. Нэгэнт Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон учраас эрх үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Ажил хийж байх хугацаандаа нэг ч хүн халаагүй, нэг сайн ч хүнийг ажлаас чөлөөлөөгүй. Бас томилоогүй. Харин С.Чинзоригийг сайдаар ажиллаж байх хугацаанд гаргасан хуульд нийцээгүй, үндэслэлгүй хууль бус тушаалыг нь хүчингүй болгосон. Захиргааны хэргийн шүүхэд л гэхэд 16 аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар олон сар явж байна. Эдгээр хүмүүс бүгд үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халагдсан. Ажлаас халагдахдаа үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөөд үүрэг гүйцэтгэгчийг томилж, сонголтыг хаалттай явуулсан. Хөдөлмөрийн яам өөрөө Хөдөлмөрийн хууль зөрчиж болохгүй биз дээ. Тиймээс өмнө нь гаргасан шийдвэрийг хууль бус гэсэн үндэслэлээр цуцалсан. Тэрнээс томилгоо биш. Үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөөд үүрэг гүйцэтгэгч томилдог хууль хаана ч байхгүй. Би хууль эөрчөөгүй.
-Өчигдөр (уржигдар) УИХ- ын чуулганы хуралдаанаар Г.Баярсайхан гишүүнийг Хөдөлмөрийн сайдад томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Ө.Энхтүвшин гишүүн тань руу нэлээд дайрч байсан. “С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын тамгыг манаж байх хоорондоо хоёр яамыг ээрэг удирдаж байна гэж андуурч балмад үйлдэл хийсэн. Чи тэр хүмүүстэй нэг ч хоног хамт ажиллаж үзээгүй байж С.Чинзоригийн томилсон хүмүүс хаана байна гээд халчихсан. Энэ бол байж болохгүй асуудал. С.Баярцогтыг биш С.Эрдэнийг огцруулах ёстой" гэх зэргээр ярьсан. Та үүнийг хэрхэн хүлээн авав?
-Тэгсэн. Тэд сайдын суудлыг авах гээд байгаа юм бол аваг л дээ. Надад сайдын суудлаас буулаа гээд харамсах зүйл байхгүй. Би хийдэг ажлаа хийгээд л явна. Тэртээ тэргүй надад хийх ажил зөндөө бий. Харин ч сайдын суудлаасаа буувал улстөрчийнхөө ажлыг маш сайн хийнэ. Тэдний юу ярих, яах ийх нь надад хамаагүй.
Ер нь та Засгийн газрын ажлыг юу гэж дүгнэх вэ. Жишээ нь та салбартаа юу амжуулав ?
-Сайд нар бүгд л салбар ус салбартаа үр дүндтэй ажилласан. Миний хувьд манай яам олон салбар хариуцдаг. Миний хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангалттай их зүйл хийсэн гэж бодож байна. Өөрийгөө хангалттай сайн ажилласан гэж бодож байна. Яагаад гэвэл Нийгмийн хамгааллын салбар асар өргөн. Энэ салбарт хүүхэд, залуучууд, өндөр настан гээд бүгд хамаардаг. Ийм салбарт хамаатай зарим хуулийн төслийг холбогдох яамтай нь, хамтарч боловсруулсан. Өргөн барьсан. Зарим нь батлагдсан. Ер нь манай салбарын хуулиудад 1990 оноос өмнөх социалист харилцаагаа халахын тулд түр зуурын зохицуулалт хийсэн байдаг юм билээ. Товчхондоо зах зээл, хүний эрх, амьдарч байгаа цаг үетэйгээ нийцсэн эрх зүйн зохицуулалтыг хийж амжаагүй байсан. Одоо түүнийг хийж байна. Тоочоод байвал энэ мэтчлэн зөндөө ажил бий,
Ер нь сөрөг хүчний талаар та ямар бодолтой явдаг вэ. Яг өнөөдрийн хувьд танай нам засаг барьж МАН сөрөг хүчин болж байна. Гэвч МАН-ынхан танай иамын хийсэи ажлыг үгүйсгэж бас шүүмжилж байна?
-Сөрөг хүчин байна гэдэг нэг нэгнийхээ хийсэн ажил бүрийг эсэргүүцэж, түүнийг харлуулахыг хэлдэггүй байх. Хариуцлагатайгаар хяналт тавьж ажиллахыг хэлэх болов уу. Харамсалтай нь, МАН- ынхан энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Ер нь ч тэгээд Ардчилсан намынхан Засаг барьж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Би үунтэй санал нэгддэггүй. Хэрэв үнэхээр мундаг юм бол МАН-ынхан дангаараа засаг барьсан 60-70 жилийн хугацаанд юу амжуулсан юм.
-Ямартай ч олон сар маргалдсаны эцэст Засгийн газрын гишүүд бүрдлээ. Өнгөрсөн мягмар гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар зургаан сайдын асуудлыг хэлэлцэж томиллоо. Таны хувьд шинэ сайд нарыг юу гэж харж байна вэ?
-Ямар ч байсан сайд нар томилогдлоо. Засгийн газар элэг бүтэн боллоо. Сайд нарыг энэ сайн тэр нь муу гэж шүүмжлэх эрх байхгүй. Зургаан сайдын суудалд УИХ-ын гишүүд томилогдсон. Хийх ажил зөндөө байна. Асуудлыг нааштайгаар харж байгаа. Дор бүрнээ ажлаа хийгээд явах байх,
-Та дэд сайд нарын асуудлыг юу гэж харж байна вэ ?
-Тэр талаар мэдэх юм одоогоор алга.
-Гэхдээ танай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж нэрсийг нь тодорхой болгосон гэж байгаа шүү дээ?
-Зургаан хүний нэр яригдсан гэсэн. Ерөнхий сайдыг ирэхээр дэд сайдын асуудал яригдах байх.