“Invest Hub Mongolia 2015” хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулган боллоо
“Invest Hub Mongolia 2015” төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулган
2015.09.10

“Invest Hub Mongolia 2015” хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулган боллоо

Монголын эдийн засгийн салбар бүрт хэрэгжих боломжтой бодит төслийг олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчтай холбох зорилготой “Invest Hub Mongolia 2015” төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулган өчигдөр "Шангрила" зочид буудалд боллоо.

Чуулганы хүрээнд танилцах уулзалт зохион байгуулагдаж гадны хөрөнгө оруулалтын семинарууд, төслийн танилцуулга презентаци, хөрөнгө оруулагчдад зориулсан бодлого, зохицуулатын хурал зэрэг арга хэмжээнүүд болжээ.

Мөн тус уулзалтад төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч, бизнес, банк санхүүгийн байгууллагууд, бизнесийн холбоод, зөвлөх үйлчилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, хөрөнгө оруулалтын орчин, нөөц боломж, бодлого, дэмжлэг, хөрөнгө оруулалт болон бизнес эрхлэлттэй холбоотой төрийн үйлчилгээ зохицуулалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо.