2015.09.12

Халх голын хөрсөө экспортод гаргаж байна гэсэн үг

Дорнод аймгийн Халх гол суманд 500 мянган га газарт  чөлөөт бүс байгуулахаар УИХ 75 дугаар тогтоолыг гаргасан.

Энэхүү бүсэд ХАА-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нэн тохиромжтой гэдгийг судлаачид баталжээ. Монгол улсын газар тариалангийн гол түшиц газар учраас байгаль экологид сөрөг нөлөөгүй, үйл ажиллагаа явуулахад төрөөс өндөр хэмжээний хяналт хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

Харин үржил шимтэй энэ газраа олон улсад нээлттэй болгож, чөлөөт бүс байгуулах нь хөрсний үржил шим алдагдах байгаль экологи доройтоход том түлхэц болно гэж нутгийнхан нь эсэргүүцэж байна.

“Үндсэндээ тэр газраа, хөрсөө экспортод гаргаж байна гэсэн үг. Хөрсийг хурдан элэгдүүлдэг янз бүрийн ургамал тариад эхэлбэл Халх голын эмзэг хөрс дорхноо үгүй болно” гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ.

            Дэлгэрэнгүй бичлэгээс үзнэ үү