УИХ-ын гишүүн Л.Болд
2015.09.12

Монголын парламент зохих ёсны хөгжлийн өндөрлөгтөө гарсан

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

Парламент үүсч хөгжсөний 25 жилийн ой болж байна. Таны хувьд энэ парламентийг хэрхэн дүгнэх вэ ?

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд дөрвөн удаа парламентад ажиллалаа. Парламент байнга л сайн муу талаасаа яригддаг.Одоо бол төр засгаасаа шалтгаалахгүйгээр амьжиргаагаа авч явдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тиймээс парламентад сайн муу нэр байлгүй л яахав. Энэ бол жирийн үзэгдэл. Ийм ч байх ёстой. 25 жилийн өндөрлөг дээрээс харахад Монголын парламент, нийгэм зохих ёсны хөгжлийн өндөрлөгтөө гарсан байна.

Өршөөлийн хуульд ямар саналтай байгаа вэ ?

Өршөөлийн хууль гарч байх үед бүх нам, гишүүд нэгдээд ойлголцоод, явц дундаа боловсронгуй болгоод өршөөлийн хуулийг гаргасан. Энэ хуулийн цаана эдийн засгийн ил тод байдалтай нийцүүлэн нийгэмд шинэ эхлэлийг бий болгоё гэж зорьж байна.

Авлигын хэргээр өршөөлд хамрагдах хүмүүст УИХ-ын гишүүн Отгонбаяр болон Болд нар байгаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу ?

       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү